• Кран, өргөх төхөөрөмжийн оператор, оосорлогч, дохиочин болон холбогдох ажилтнуудын сургалтын хэрэгцээг тодорхойлж, хөтөлбөр, гарын авлага, үнэлгээний материал боловсруулах, шинэчлэх.
• Анхан шатны, давтан, ээлжит бус, ажлын байрны болон шинэ төхөөрөмж, технологийн онол, практик сургалтыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулах.
• Даацын хүснэгт (Load Chart), ачааны жин, өргөх радиус, оосорлох хэрэгслийн сонголт, дохио зангаа, харилцаа холбоо, өргөх ажиллагааны эрсдэлийн талаар мэдлэг, дадал эзэмшүүлэх.
• Ажлын талбарт практик дадлага удирдах, буруу үйлдэл, ур чадварын дутагдлыг газар дээр нь залруулах, оператор–оосорлогч–дохиочны багийн ажиллагааг дадлагажуулах.
• Ажилтны онолын мэдлэг, практик гүйцэтгэл, аюулгүй ажиллагааны дадлыг үнэлж, ур чадварын матриц, сургалтын бүртгэл, тайлан хөтлөх.
• Өндөр эрсдэлтэй өргөх ажиллагааны (Critical Lift) сургалт, зөвлөгөө өгөх, ажлын талбайн ажиглалт хийх, аюултай нөхцөл илэрвэл сургалт, дадлагыг зогсоож мэдэгдэх.
• Механик инженер, уул уурхайн болон барилгын машин механизм, машин механизмын ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй (мэргэжлийн/техникийн боловсролтой бол холбогдох хууль, стандартын дагуух хүчин төгөлдөр үнэмлэх, эрх, туршлагатай байх).
• Насанд хүрэгчдэд заах арга зүй, сургагч багшийн болон кран, өргөх механизмын аюулгүй ажиллагаа, ХАБЭА, эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалтад хамрагдсан, хүчин төгөлдөр үнэмлэх, гэрчилгээтэй.
• Кран, өргөх төхөөрөмжийн (автокран, гүүрэн, цамхагт, манипулятор кран, өргүүр г.м.) оператор, ашиглалт, засвар үйлчилгээ, техникийн чиглэлээр 3–5 жил ажилласан, үүнээс сургагч багш, ахлах оператор, дадлагажуулагч эсвэл техникийн удирдах ажилтнаар 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай.
• Кран, өргөх төхөөрөмжийн төрөл, хийц, ажиллах зарчим, ашиглалтын хязгаарлалт, даацын хүснэгт (Load Chart) унших, ачааны жин, өргөх радиус, оосорлох хэрэгслийн сонголт, даацыг тооцоолж тайлбарлах чадвартай;
• Оператор, оосорлогч, дохиочны үүрэг, харилцан ажиллагаа, стандарт дохио зангаа, радио холбооны горимыг бүрэн мэддэг;
• Өргөх ажиллагааны ХАБЭА-н хууль тогтоомж, стандарт, үйлдвэрлэгчийн заавар болон өндөр эрсдэлтэй өргөх ажиллагааны (Critical Lift) эрсдэлийн үнэлгээний өргөн мэдлэгтэй;
• Сургалтын хөтөлбөр, гарын авлага, үнэлгээний хуудас боловсруулах, насанд хүрэгчдэд заах, практик дадлага удирдах, ур чадвар үнэлэх чадвартай;
• MS оffice болон ERP/сургалтын систем ашиглах чадвартай; техникийн англи хэлээр гарын авлага, заавар уншиж ойлгох чадвартай бол давуу талтай.
• 14/14 ростероор ажиллах боломжтой байх
• KPI урамшуулал олгогдоно.
Алтгана ресурс ХХК-д ажил горилох хүсэлт гаргасан танд баярлалаа. Бид зөвхөн дараагийн шатны шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.