Бүх ажлын зар

Лабраторийн эрхлэгч

Ээлжийн ажилОффис

9,000,000₮ - 10,000,000₮

Төв аймаг8 цагийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Лабораторийн өдөр тутам, улирал, жилийн ажлуудыг төлөвлөж хуваарилах, ажлын үүрэг даалгавар өгөх, гарсан үр дүнг хянах, баталгаажуулах. • Лабораторийн тоног төхөөрөмж болон химийн бодистой харьцах журам, аюулгүй ажиллагааны заавар боловсруулж ажилтнуудад мөрдүүлэн ажиллуулах, хяналт тавих • Тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллах • Бусад хэлтэс, баг, хамт олонтой хамтран компанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ашигт ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэсэн туршилт, судалгааны ажлуудын төлөвлөгөө гаргаж, гүйцэтгэлийн явцыг удирдах • Ажилтнуудыг тухайн ажил мэргэжлийн чиглэлээр сургаж, хөгжүүлж, хандлага сайтай болон группийн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөртэй холбоотой туршилт, судалгааны ажлуудыг удирдан гүйцэтгэх; • Дээжинд чанарын шинжилгээ, сорилт туршилтыг батлагдсан стандарт, арга аргачлалын дагуу үнэн зөв хийж, бодит хариу, мэдээллээр бусад хэлтэс, нэгж, удирдлагуудыг хангах • Шинжилгээний чанарын хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэж (дотоод, гадаад чанарын хяналт) үр дүнгийн дүн шинжилгээ хийж, сайжруулах арга хэмжээ авах. • Шинжилгээний хэмжилтийн алдааг илрүүлэх, шалтгааныг тодруулах, залруулах арга хэмжээг авч. Ажилтнуудад төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус сургалт орж мэдлэг мэдээлэлийг нь нэмэгдүүлэх. • Аюулгүй ажиллагааны менежментийн системийг даган мөрдөж ажиллах. • Бусад нийтлэг чиг үүрэг, удирдлагаас оноосон үүрэг даалгавруудыг гүйцэтгэх • Чанарын хяналтын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, сайжруулах, • Лабораторийн үйл ажиллагаанд шаардлагатай бүхий л хангамжийг бүрдүүлэх, зөв төлөвлөх чадвартай • Цианидтай холбоотой журам, зохицуулалтуудын мэдлэгтэй. • Цианидын аюулгүй ажиллагаа, хэрэглээний мэдлэгтэй

Шалгуур

• Химич, химийн инженер-технологич чиглэлээр бакалавр эсвэл түүнээс дээш зэрэгтэй байх • Мэргэшсэн зэрэгтэй бол давуу тал болно • 3 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай байх, алтны уурхайн туршлагатай, салгалт болон хайлуулалт, нуруулдан уусгахын тодорхой мэдлэгтэй • Лабораторийн сорилт туршилтыг нэвтрүүлж байсан туршлагатай. • ISO 17025:2018 стандартыг нэвтрүүлж, хэрэгжүүлж байсан байх. • Лаборатори болон металлургийн туршилт хийх чадамжтай байх. • Алтны исэлдсэн хүдрийг уусган Боловсруулах чиглэлээр илтгэл тавьж байсан эсвэл дипломын ажил бичсэн болон тухайн чиглэлээр дадлагын ажил хийж байсан байх.

Нэмэлт мэдээлэл

14/14 ростероор ажиллах боломжтой. (Цалин хөлсний бүрдэлд нэмэгдэл, нэмэгдэл хөлс, KPI урамшуулал орно) Алтгана ресурс ХХК-д ажил горилох хүсэлт гаргасан танд баярлалаа. Бид зөвхөн дараагийн шатны шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Шаардлагатай ур чадвар

Багаар ажиллах
Нягт нямбай
Зохион байгуулах ур чадвар
Хариуцлагатай
Баяжуулах технологи
Лабораторийн шинжилгээ
Чанарын хяналт
Тайлан боловсруулах

Байгууллагын тухай

Давуу тал

Гэнэтийн ослын даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Унааны хөнгөлөлт
Нийтийн тээврийн зардлын дэмжлэг
Өдрийн хоолны хөнгөлөлт
Компанийн бэлэг
Тав тухтай ажлын орчин
Амттан, уух зүйлс
Ажилд орох үеийн бэлэг
Албан хэрэглээний автомашин
Зогсоолын хангамж
Ажилтны автобус, унаа