• Хууль зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх: Байгууллагын нэгж, удирдлагад хууль эрх зүйн асуудлаар зөвлөгөө өгөх, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, байгууллагын үлй ажиллагаатай холбоотой хууль зүй болон нийцлийн эрсдэлийг зохистой удирдах, хуулийн нийцлийн үнэлгээг хийх, хуулийн дүгнэлт гаргах, хууль тогтоомжийн өөрчлөлтийг тухай бүр мэдээлж ажиллах.
• Гэрээ, эрх зүйн баримт бичиг боловсруулах, хянах: Байгууллагын байгуулах гэрээ, хэлцэл, дотоод дүрэм журмыг хууль зүйн үүднээс боловсруулах, хянаж, эрсдэлийг тодорхойлон санал зөвлөмж өгөх, гэрээний харилцаатай холбоотой дотоод журмыг боловсруулах, мөрдүүлэх, хэрэгжилтийг хангуулж ажиллах, байгууллагын гэрээний бүртгэлийн санг хөтлөх.
• Байгууллагын МУТС үйл ажиллагааг хариуцан ажиллах, МУТС чиглэлээр холбогдох хууль тогтоомж, зохицуулагч байгууллагын шаардлагыг хангуулан ажиллах, байгууллагын дотоод бодлого дүрэм журмыг боловсруулах, нийт ажилтнуудад таниулах, сургалт мэдээллээр тогтмол хянах, холбоотой тайлан мэдээллийг гаргах, зохицуулагч байгууллага болон бусад холбоотой байгууллагад хүргүүлэх, үйл ажиллагаанд хяналт тавьж, сайжруулж ажиллана.
• Байгууллагын дотоод дүрэм журмын нэгдсэн бүртгэлийг хөтлөх, дотоод дүрэм журмын нийцлийг хангуулах, хянах, зөвлөмж өгөх замаар байгууллагын бодлого дотоод журмаар зохицуулагдаж байгаа үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомж, зохицуулалтын шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах, бодлого журмын бичиг баримтын эх хувийг хадгалаха, бүртгэх, хүчин төгөлдөр бичиг баримтын хяналтыг хэрэгжүүлэх.
• Банк болон Банк бус санхүүгийн байгууллагын хууль, комплаенс, эрх зүйн чиглэлээр 5 болон түүнээс дээс жилийн туршлагатай.
• Хуульч болон өмгөөлөгчийн эрхээ авсан байх
• Хууль зүйн баримт бичиг боловсруулах: Гэрээ, хэлцэл, дотоод журам, эрх зүйн бусад баримт бичгийг чанартай боловсруулах, хянах чадвартай байх;
• Хууль тогтоомжийн мэдлэг: Компанийн эрх зүй, санхүүгийн зохицуулалт, хөдөлмөрийн болон иргэний хуулийн мэдлэгтэй байх;
• Маргаан шийдвэрлэх чадвар: Хэлэлцээр хийх, маргаан таслах, эрсдэлийг үнэлж шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх чадвартай байх
• Нарийвчлал ба нууцлал: Баримт бичигтэй нарийвчлалтай ажиллах, мэдээллийн нууцлалыг чанд сахих
• Өмгөөллийн эрхтэй бол давуу тал болно
• Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
Хотын А бүсэд байрлах шинэ тохиолог оффис
Ажлын уян хатан цагийн систем
Ажилтны хөнгөлөлттэй зээлийн боломж
30 саяын хамгаалалттай ажилтны эрүүл мэндийн даатгалд даатгуулах
Байгууллагын дэргэдэх ажилтны хүүхдийн цэцэрлэг, хүүхдийн цэцэрлэгийн хөнгөлөлт
***Бид таны анкетын мэдээллийг зөвхөн байгууллагын сонгон шалгаруулалтад ашиглах бөгөөд хэрэв та зөвшөөрч байвал CV-ээ илгээнэ үү***