Бүх ажлын зар

Хуульч

Бүтэн цагийнОффис

4,000,000₮ - 4,500,000₮

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг48 минутын өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Компанийн хэрэгжүүлж буй төслүүдтэй холбоотой гэрээ хэлэлцээрт оролцох, компанийн эрх ашгийг хамгаалах • Гэрээ, хэлцлийн төсөл боловсруулах, хянах, эрх зүйн эрсдэлийг үнэлж санал өгөх • Дотоод, гадаадын харилцагч, түнш байгууллагуудтай уулзалт зохион байгуулах, харилцааг зохицуулах • Хөрөнгө оруулалт, оюуны өмч, мэдээллийн аюулгүй байдлын асуудлаар хууль зүйн дүгнэлт, зөвлөгөө өгөх • Төрийн болон холбогдох байгууллагад компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх • Компанийн газар, нэгжүүдтэй эрх зүйн асуудлаар хамтран ажиллах, дотоод журам, баримт бичгийн төслийг боловсруулах • Холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийг судалж, компанийн үйл ажиллагаанд нийцүүлэх санал боловсруулах

Шалгуур

• Эрх зүйч, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй; хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй • Хуульчаар 5-аас доошгүй жил ажилласан; олон улсын харилцагч, түнштэй харилцааг зохицуулж ажилласан туршлагатай • Компьютерийн мэдлэг сайн (MS Office болон оффисын программууд) • Англи болон Хятад хэлний ахисан түвшинтэй байх (аль нэг нь байж болно) • Хувийн эрх зүйн чиглэлээр гүнзгий мэдлэг, практик туршлагатай • Олон улсын харилцагч, түнштэй харилцаа зохицуулах, хэлэлцээ хийх чадвартай • Хөрөнгө оруулалт, оюуны өмч, мэдээллийн аюулгүй байдлын эрх зүй зүйн чиглэлээр ажилласан бол давуу тал болно • Санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр нэмэлт мэргэжил эзэмшсэн бол давуу тал болно

Нэмэлт мэдээлэл

СТЕППЕЛИНК ХОЛДИНГ ХХК-д нэгдсэнээр • Үндсэн ажилтны ХӨНГӨЛӨЛТ, хямдрал • ЦАЛИНГАА урьдчилж авах боломжтой • Ажилтнуудаа дэмжсэн УЯН ХАТАН ЦАГ • УНТАХ АМРАХ хэсэгтэй тав тухтай, тохилог оффис • НОМ УНШИХ төрөл бүрийн салбарын номын сангийн хэсэг • Мэргэжлийн болон хувь хүний хөгжлийг дэмжсэн ажлын орчин • Өрсөлдөхүйц цалин, урамшууллын багц Ажиллах хаяг: 120 мянгат, Тэмээтэй хөшөөний зүүн хойд талд, Режис Плейс оффист ажиллах ба ажлын орчин нөхцөл ая тухтай, найрсаг, залуу хамт олонтой ажиллана.

Шаардлагатай ур чадвар

Багаар ажиллах
Шийдвэр гаргах
Цагийн менежмент
Нягт нямбай
Харилцааны чадвар
Хариуцлагатай
Гэрээний эрх зүй
Шүүхийн процессын мэдлэг
Мэдээллийн нууцлал
Хууль, эрх зүйн асуудлууд
Хууль, эрх зүйн баримт бичиг боловсруулах
Хуулийн зөрчил, маргаан
Хууль, эрх зүйн мэдлэг
Хууль, эрх зүйн судалгаа
Гэрээ боловсруулах

Шаардлагатай хэлний мэдлэг

Англи хэл
Intermediate

Байгууллагын тухай

Давуу тал

Хувийн эрүүл мэндийн даатгал
Сэтгэл зүйн эрүүл мэндийн дэмжлэг
Байгууллага доторх фитнесс заал
Унааны хөнгөлөлт
Өвчний чөлөө
Цалинтай баярын амралт
Уян хатан цагийн хуваарь
Ажил мэргэжлийн хөгжилд зориулагдсан төсөв
Өдрийн хоолны хөнгөлөлт
Компанийн бэлэг
Тав тухтай ажлын орчин
Амттан, уух зүйлс
Албан хэрэглээний автомашин
Зогсоолын хангамж
Жилийн гүйцэтгэлийн урамшуулал