• Уул уурхай, ашигт малтмал, байгаль орчин болон компанийн эрх зүйн чиглэлээр хууль зүйн судалгаа хийх;
• Гэрээ, хэлцэл, санамж бичиг болон бусад эрх зүйн баримт бичиг боловсруулах, хянах;
• Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, лиценз, эрх шилжүүлэх болон холбогдох эрх зүйн асуудлаар зөвлөгөө өгөх;
• Төрийн байгууллага, эрх бүхий байгууллагатай харилцах, шаардлагатай бичиг баримтыг боловсруулах;
• Хууль зүйн дүгнэлт, судалгаа, тайлан боловсруулах;
• Хууль тогтоомжийн өөрчлөлтийг судалж, компанийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх санал, зөвлөмж боловсруулах;
• Шаардлагатай тохиолдолд маргаан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой ажилд оролцох.
• Хуульч, эрх зүйч чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Хууль зүйн чиглэлээр 3 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай;
• Уул уурхай, ашигт малтмал, компанийн эрх зүй, гэрээний эрх зүйн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал;
• Хууль тогтоомж судлах, дүн шинжилгээ хийх, эрх зүйн дүгнэлт боловсруулах чадвартай;
• Гэрээ, албан бичиг болон эрх зүйн баримт бичгийг мэргэжлийн түвшинд боловсруулах чадвартай;
• Англи хэлний мэдлэгтэй бол давуу тал;
• Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн;
• Харилцааны соёл, багаар ажиллах чадвартай;
• Хариуцлагатай, санаачилгатай, нягт нямбай ажиллах хандлагатай.