Бүх ажлын зар

Сургалтын мэргэжилтэн

Ээлжийн ажилОффис

4,500,000₮ - 5,000,000₮

Сэлэнгэ аймаг1 цагийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

Компанийн сургалт, хөгжлийн бодлого, тогтолцоог боловсруулан хэрэгжүүлэх, бүх нэгжийн сургалтын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, ажилтнуудын ур чадварын хөгжил, чадамжийн удирдлага болон аюулгүй ажиллагааны соёлыг бэхжүүлэх замаар Компанийн гүйцэтгэл, бүтээмжийг нэмэгдүүлэх. • Сургалт, хөгжлийн стратеги, бодлого боловсруулж; • Компанийн хэмжээн дэх сургалтын үйл ажиллагааг нэгтгэн удирдах; • Компанийн аюулгүй ажиллагааг манлайлан ажиллах; • Сургалтын үр нөлөөг хэмжиж, сайжруулах; • Чадамжийн удирдлага ба сургалтын системийг хөгжүүлэх; • Компанийн сургалт нарийн өөрт тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, удирдлага болон зохион байгуулалтаар хангаж ажлын явц болон үр дүнг удирдлагад тайлагнах.

Шалгуур

Ажилтны боловсрол, ажлын туршлага: • Холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх; • Сургагч багшийн гэрчилгээтэй байх; • Уул уурхайн салбарт тэр дундаа сургалт, хөгжлийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх; • Баг удирдаж байсан туршлагатай байх; • Уул уурхай, боловсролын үйлдвэр, техникийн сургалт эсвэл ХАБ-ын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно. Ажилтны мэргэжлийн болон бусад ур чадвар: • Сургалтын хэрэгцээ тодорхойлох, сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх болон үр нөлөөний үнэлгээ хийх чадвартай байх; • Уурхай, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, технологийн талаар ахисан түвшний мэдлэгтэй байх; • Чадамжийн удирдлага, насанд хүрэгчдийн сургалтын арга зүйн өндөр ур чадвартай байх; • Аюулгүй ажиллагааны соёлыг манлайлах, эрсдэлийн талаар ойлголттой, ХАБ-ын шаардлагыг мөрдүүлэн ажиллах чадвартай байх; • Компанийн хэмжээнд нийт ажилтнуудын дагаж мөрдөх дүрэм, журам, заавар, зааварчилгааны мэдлэгтэй мөрдүүлэн ажиллуулах чадвартай байх; • Манлайлах, баг удирдах, төлөвлөн зохион байгуулах, тайлагнах болон асуудал шийдвэрлэх ур чадвар сайтай байх; • Microsoft Office программ, сургалтын мэдээллийн систем болон тайлан шинжилгээний хэрэгслүүдийг ашиглах чадвартай байх; • Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвартай, англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх; • Монгол Улсын жолооны B ангиллын хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх.

Шаардлагатай ур чадвар

Сургалтын төлөвлөгөө гаргах, хэрэгжүүлэх чадвар
Сургалтын үр дүнг үнэлэх
Ажилтны сургалт
Сургалтын үнэлгээ, шинжилгээ хийх

Байгууллагын тухай

Давуу тал

Хувийн эрүүл мэндийн даатгал
Гэнэтийн ослын даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Байгууллага доторх фитнесс заал
Цалинтай чөлөө
Эцэг, эхийн чөлөө
Өдрийн хоолны хөнгөлөлт
Тав тухтай ажлын орчин