Хуулийн зөвлөх

Бүтэн цагийн

5,000,000₮ - 5,500,000₮

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг4 CV илгээсэн27 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Компанийн үйл ажиллагааны хууль, эрх зүйн нийцлийг хангах – санхүүгийн түрээс болон эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, тусгай зөвшөөрөл болон зохицуулагч байгууллагын шаардлагын хэрэгжилтэд хяналт тавих. • Гэрээ, хэлцлийн эрх зүйн эрсдэлийг хянах – санхүүгийн түрээсийн гэрээ, харилцагч, нийлүүлэгч, эмнэлгийн үйлчилгээ, хамтын ажиллагаа болон бусад гэрээ, хэлцлийг боловсруулах, хянах, эрх зүйн дүгнэлт өгөх. • Хууль зүйн зөвлөгөө, дүгнэлт өгөх – удирдлага болон алба нэгжүүдэд өдөр тутмын үйл ажиллагаа, хөдөлмөрийн харилцаа, санхүүгийн түрээс, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой асуудлаар хууль зүйн зөвлөгөө, дүгнэлт өгөх. • Хууль зүйн эрсдэл, маргааныг удирдах – байгууллагын эрх зүйн эрсдэлийг урьдчилан илрүүлэх, бууруулах арга хэмжээ авах, өргөдөл, гомдол, маргаан, шаардлага болон шүүхийн өмнөх/шүүхийн ажиллагаанд байгууллагын эрх ашгийг хамгаалах. • Дотоод баримт бичиг болон зохицуулалтын өөрчлөлтийг хариуцах – тушаал, шийдвэр, дүрэм, журам, бодлого болон бусад эрх зүйн баримт бичгийг боловсруулах, хянах; хууль тогтоомжийн өөрчлөлтийг тогтмол судалж, байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай өөрчлөлтийг хэрэгжүүлэх.

Шалгуур

• Эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй бол давуу тал. • Хуулийн чиглэлээр 3 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай, банк, ББСБ, санхүүгийн түрээс эсвэл зохицуулалттай салбарт ажилласан туршлагатай бол давуу тал. • Иргэний эрх зүй, гэрээний эрх зүй, компанийн эрх зүй, хөдөлмөрийн эрх зүй болон зохицуулалттай салбарын хууль тогтоомжийн сайн мэдлэгтэй. • Гэрээ, дүрэм, журам, албан бичиг болон хууль зүйн дүгнэлт боловсруулах, хянах, эрх зүйн эрсдэлийг тодорхойлох өндөр чадвартай. • Асуудлыг хууль, бизнес, эрсдэлийн өнцгөөс шинжлэн бие даасан шийдэл, зөвлөмж гаргах чадвартай, нууцлал, мэргэжлийн ёс зүйн өндөр хариуцлагатай.

Нэмэлт мэдээлэл

• Сар бүр хоол, унааны нэмэгдэл, утасны хангамж • Хагас жилд, жилийн эцэст нийт цалингийн хэмжээтэй тэнцэхүйц урамшуулал цалин • Сар бүр групп компанийн охин компаниудаас худалдан авалт хийх эрх /купон/ • Удаан жилийн нэмэгдэл 3 дахь жилээс сар бүр цалин дээр нэмэгдэнэ. • Групп компаниудаас хүүгүй зээл авах хөнгөлөлт • Уян хатан цагийн систем • Эерэг дулаан уур амьсгалтай хамт олон таныг хүлээж байна.

Шаардлагатай ур чадвар

Шийдвэр гаргах
Цагийн менежмент
Харилцааны чадвар
Хууль, эрх зүйн асуудлууд
Эрх зүйн зөвлөгөө өгөх
Хуулийн зөрчил, маргаан
Хууль, эрх зүйн мэдлэг

Удирдах баг

Мөнхжаргал Ноов

Мөнхжаргал Ноов

Гүйцэтгэх захирал

Байгууллагын тухай

Давуу тал

Хөдөлмөрийн чадвар алдалтын даатгал
Гэнэтийн ослын даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Унааны хөнгөлөлт
Нийтийн тээврийн зардлын дэмжлэг
Жилийн эцсийн урамшуулал
Орон сууцны дэмжлэг
Гар утасны төлбөр
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Шатахууны дэмжлэг
Цалинтай чөлөө
Уян хатан цагийн хуваарь
Ажлын байрны сургалт
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Ажил мэргэжлийн хөгжилд зориулагдсан төсөв
Сонирхлын клуб
Гашуудлын чөлөө, тэтгэмж
Гэнэтийн аюул, гамшиг тохиолдсон үед олгох дэмжлэг
Өдрийн хоолны хөнгөлөлт
Тав тухтай ажлын орчин
Ажилд орох үеийн бэлэг
Ажилтны автобус, унаа