Бүх ажлын зар

Хуулийн зөвлөх

Бүтэн цагийнОффис

4,500,000₮ - 5,000,000₮

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг1 цагийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

Ажлын байрны зорилго: Компани болон клубуудын дотоод, гадаад үйл ажиллагаанд хууль зүйн дэмжлэг үзүүлж, хууль эрх зүйн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, спортын салбарын онцлогт нийцсэн гэрээ, дотоод журмын тогтолцоог бүрдүүлэхэд оршино. Гүйцэтгэх үндсэн үүрэг: • Гадаад, дотоодын тамирчин, дасгалжуулагч, ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ болон бусад гэрээний загварыг спортын холбоодын дүрэм, журамд нийцүүлэн монгол, англи хэлээр боловсруулах, хэрэгжүүлэх; • Гадаад тамирчин, дасгалжуулагчийн ажиллах зөвшөөрөл, виз, оршин суух зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг хариуцах; • Компани болон клубуудын хоорондын үйлчилгээний гэрээ, клубуудын хувьцаа эзэмшигчдийн гэрээ, ханган нийлүүлэгчийн гэрээг боловсруулах, хянах; • Удирдлага, клубуудын багт өдөр тутмын хууль зүйн зөвлөгөө өгөх, шинэ хууль тогтоомжийн өөрчлөлтийг танилцуулах; • Холбоо, лиг, тэмцээн зохион байгуулагчаас ирүүлсэн гэрээнд эрсдэлийн дүн шинжилгээ хийж, хэлэлцээрийн санал бэлтгэх; • Ивээн тэтгэлгийн гэрээ, спортыг дэмжих татварын хөнгөлөлттэй хандивын гэрээг боловсруулах; • Брэнд, лого, барааны тэмдгийн лиценз; тамирчин, дасгалжуулагчийн дүр төрх, нэрийг ашиглах эрхийг зохицуулах; • Спортын академийн элсэлтийн гэрээ, эцэг эхийн зөвшөөрлийн маягт, хүүхэд хамгааллын бодлогыг боловсруулах.

Шалгуур

Тавигдах шаардлага: • Хууль, эрх зүйн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй; • Хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн байх; • Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан; • Иргэний эрх зүй, Компанийн эрх зүй, Хөдөлмөрийн эрх зүйгээр мэргэшсэн; • Англи хэлээр холбогдох хууль зүйн баримт бичиг, гэрээ боловсруулах, хянах ахисан түвшний мэдлэгтэй байх; • Эерэг зөв хандлагатай, багаар ажиллах чадвартай байх. Давуу тал болно: • Спортын салбарын байгууллагад ажиллаж байсан, эсвэл цаашид спортын салбарт карьераа хөгжүүлэх сонирхолтой; • Гадаадын иргэний хөдөлмөр эрхлэлт, виз, ажиллах зөвшөөрлийн асуудал шийдвэрлэж байсан; • Компанийн засаглал, харилцан хамааралтай этгээдийн хэлцэл, татварын асуудлаар ажиллаж байсан;

Шаардлагатай ур чадвар

Шийдвэр гаргах
Цагийн менежмент
Харилцааны чадвар
Хэлэлцээр хийх
Хариуцлагатай
Гэрээний эрх зүй
Хууль, эрх зүйн асуудлууд
Хууль, эрх зүйн баримт бичиг боловсруулах
Хуулийн зөрчил, маргаан
Хууль, эрх зүйн мэдлэг
Шүүхэд нэхэмжлэл гаргах
Зохицуулалт, стандарт
Зөвлөгөө өгөх
Гэрээг хянах
Гэрээ боловсруулах

Байгууллагын тухай

Давуу тал

Хувийн эрүүл мэндийн даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Унааны хөнгөлөлт
Гар утасны төлбөр
Цалинтай баярын амралт
Ажлын байрны сургалт
Чөлөөт хувцаслалт
Компанийн амралт, аялал
Гэрийн тэжээвэр амьтантай ажиллах боломжтой оффис
Ажилд орох үеийн бэлэг