Засварын клерк
Түр ажил
4,000,000₮ - 4,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Засварын хэлтсийн өдөр тутмын бүртгэл, бичиг баримтыг хөтлөх;
• Хүнд машин механизмын засвар үйлчилгээний бүртгэл, мэдээллийг шинэчилж хөтлөх;
• Техник, тоног төхөөрөмжийн засварын ажлын захиалга, ажлын даалгавар, гүйцэтгэлийг бүртгэх;
• Төлөвлөгөөт болон ээлжит бус засварын мэдээллийг нэгтгэх;
• Засварын сэлбэг, материалын захиалга болон зарцуулалтын бүртгэл хөтлөх;
• Механик, засварын ажилтнуудын ажлын цаг болон гүйцэтгэлийн мэдээллийг бүртгэх;
• Засварын өдөр тутмын, долоо хоногийн болон сарын тайлан боловсруулах;
• Тоног төхөөрөмжийн ашиглалт, эвдрэл, засварын түүхтэй холбоотой мэдээллийг архивлах;
• Засварын хэлтэс, агуулах, ханган нийлүүлэлт болон бусад холбогдох нэгжүүдтэй мэдээллийн уялдаа холбоог хангах;
• Удирдлагаас өгсөн бүртгэл, тайлан, судалгаатай холбоотой бусад ажлыг гүйцэтгэх;
Шалгуур
• Үйлдвэрийн механик инженер болон уул уурхайн машин тоног төхөөрөмжийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
• Уурхай болон хүнд машин механизмын засварын орчинд ажилласан туршлагатай;
• Excel, Word, Outlook болон бусад оффисын программууд дээр ажиллах чадвартай;
• Тоон мэдээлэл боловсруулах, бүртгэл хөтлөх чадвартай;
• Техникийн нэр томьёо, засвар үйлчилгээний үндсэн ойлголттой байх;
• Нягт нямбай, хариуцлагатай, зохион байгуулалт сайтай;
• Багаар ажиллах болон харилцааны ур чадвартай;
• Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх;
Нэмэлт мэдээлэл
Бид зөвхөн шаардлага хангасан буюу анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно.
Шаардлагатай ур чадвар
Багаар ажиллах
Тоног төхөөрөмжийн ашиглалт
Механик засвар, үйлчилгээ
Төлөвлөлт
Тайлан боловсруулах
Сургалт, зааварчилгаа
Байгууллагын тухай
Давуу тал
Ажилтны автобус, унаа
Сарын гүйцэтгэлийн урамшуулал
