Уул уурхайн хүнд машин механизмын төлөвлөгөөний дагуу засвар үйлчилгээ хийлгүүлэх, богино төлөвлөгөө гаргах, засвар үйлчилгээнд хяналт тавих, оношлох, техникүүдийн бүрэн бүтэн байдал, ашиглалтанд хяналт тавих, удирдан зохион байгуулах
• Холбогдох их, дээд сургуулийг Механик инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэргээр төгссөн байх,
• Хүнд машин механизмын засвар, компьютер оношилгоо, эд ангийн оношилгоогоор мэргэшсэн /Бүх төрлийн ковш дээр бүрэн мэдлэгтэй/
• Моторын эд ангийг оношлох, мотор боох чадвартай
• Хүнд машин механизмын тойрох үзлэгийг тогтмол хийх чадвартай
• Уул уурхайн салбарт 3-аас доошгүй жил Засварын механикаар ажилласан туршлагатай
• Хувийн зохион байгуулалт, харилцааны ур чадвар, багаар ажиллах чадвар сайтай
• Идэвхи санаачлагатай, хариуцлагатай, ачаалал даах чадвартай
• Удирдан зохион байгуулах
Өмнөговь аймаг Цогтцэций суманд 14/14 ээлжээр ажиллах