Удирдлага
Бүтэн цагийн
4,000,000₮ - 4,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
1. Төсөл, арга хэмжээний дүрмээр хүлээсэн биелэлтийг хангаж, холбогдох дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдэд шаардлагатай олон талт судалгаа шинжилгээг хөгжүүлэх, шинээр төлөвлөж байгаа зам тээврийн дэд бүтцийн уялдаа холбоог хот байгуулалт, суурьшлын бүс, иргэдийн зорчилт хөдөлгөөн, авто замын сүлжээ төлөвлөлт, нийтийн тээврийн сүлжээ, тээвэр суурилсан хөгжүүлэлттэй зорчигч урсгалын уялдаа холбоог хангаж иргэн төвтэй дэд бүтцийн төлөвлөлтийн чиг хандлагыг баримтлан хэрэгжүүлэх,
2. Авто замын түгжрэлийг бууруулах замын хөдөлгөөний ачаалал өндөртэй уулзварууд болон авто замын түгжрэл ачаалал үүсдэг хэсгийг тодорхойлж, бүс нутгийн хөгжлийн чиг хандлага, олон улсын тээвэр төлөвлөлтийн чиг хандлагад тулгуулан төлөвлөлтийн олон талт хувилбарын судлан, тээврийн эрэлтийн макро болон микро загварчлал боловсруулан оновчтой шийдлийг боловсруулах, хотын дэд бүтэц, авто зам тээврийн салбарын болон бусад холбогдох чиглэлийн Олон улсын зөвлөх үйлчилгээнд хамтран ажиллаж бодлого чиглэлээр хангаж, шаардлагатай шийдвэр гаргалт, зохион байгуулалт тал дээр хамтран ажиллах, зам тээврийн салбарын олон улсын зөвлөх байгууллагуудтай холбоо харилцаа тогтоон, шинжлэх ухаан, техник технологид суурилсан төлөвлөлт судалгааг боловсруулах тал дээр хамтран ажиллана.
3. Газар, албаны чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.
Шалгуур
1, Хот бүс нутгийн төлөвлөлт, хотын тээврийн эдийн засагч, тээвэр төлөвлөлтийн инженер, авто замын сүлжээ төлөвлөлтийн инженер, математик, системийн динамик загварчлалын чиглэлээр Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
2, Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан, төрийн болон төслийн байгууллагад 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх
3,Судалгааны арга зүйн ур чадварыг тодорхойлсон сургалтын гэрчилгээ сертификаттай байх, гадаад хэлний зохих түвшинд мэдлэгтэй, мэдээллийн орчин үеийн технологи ашиглах, албан хэрэг хөтлөлтийн чадвар өндөртэй байх.
4.Тулгамдсан асуудалд дүн шинжилгээ хийж, нөхцөл байдал, хувилбарыг тодорхойлох чадвартай байх
Шаардлагатай ур чадвар
Харилцааны чадвар
Манлайлал ба багийн менежмент
Удирдах, зохион байгуулах
Хурдтай шийдвэр гаргах
Гааль, олон улсын худалдаа
Санхүү, зардлын менежмент
Мэдээллийн технологи ба автоматжуулалт
Ложистикийн стратеги ба сүлжээний оновчлол
Эрсдэлийн удирдлага
