• Борлуулалтын стратеги боловсруулж, хэрэгжүүлэх
• Борлуулалтын багийг удирдаж, ажиллах
• Зах зээл, өрсөлдөгчдийн судалгаа хийх
• Борлуулалтын зорилтыг тогтоож, биелэлтэд хяналт тавих
• Харилцагчдын хэрэгцээг ойлгож, үйлчилгээний чанарыг сайжруулах
• Борлуулалтын тайлан, аналитик мэдээлэл бэлтгэх
• Багийн гишүүдийн сургалт, хөгжлийг дэмжих
• Харилцагчидтай харилцах, харилцаа холбоо тогтоох
• Борлуулалтын үйл ажиллагааг сайжруулах шинэ санаа, стратеги боловсруулж, хэрэгжүүлэх
• Борлуулалттай холбоотой төсөл, үйл ажиллагааг удирдах
- Бизнесийн удирдлага, маркетинг, эдийн засаг болон холбогдох чиглэлээр бакалавр, түүнээс дээш боловсролтой
- Борлуулалт, маркетингийн чиглэлээр 5-аас доошгүй жил, үүнээс баг удирдсан 3-аас доошгүй жилийн туршлагатай
- Жижиглэн худалдааны дэлгүүр удирдаж байсан болон байгууллагын (B2B) борлуулалт хийж, гэрээ байгуулж байсан туршлагатай
- Хэрэглээний бүтээгдэхүүн (гутал, хувцас, FMCG, жижиглэн худалдаа)-ний салбарт ажилласан
- Борлуулалтын төлөвлөгөө биелүүлсэн, маркетингийн кампанит ажлын үр дүнг хэмжсэн бодит тоон үр дүнтэй (ярилцлагад тоогоор танилцуулна)
- Маркетингийн төсөв удирдаж байсан; дижитал маркетингийн (Meta, Google зар, контент) практик мэдлэгтэй
- Хэлэлцээр хийх, үнийн санал боловсруулах, харилцагчийн сүлжээ үүсгэх чадвартай
- Excel-ийг бүрэн эзэмшсэн, CRM/ERP ашиглаж байсан, тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийж тайлагнадаг
- Үр дүнд төвлөрсөн, шийдвэр гаргах чадвартай; жижиг багт өөрөө гар бие оролцон ажиллах хандлагатай