1. Байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийг холбогдох хууль, стандарт, журмын дагуу хөтлөх.
2. Санхүүгийн болон татварын бүх төрлийн тайланг үнэн зөв гаргаж, тогтоосон хугацаанд тайлагнах.
3. Орлого, зарлага, авлага, өглөгийн бүртгэлд хяналт тавих.
4. Ресторан, хоол үйлдвэрлэлийн түүхий эд, бараа материалын орлого, зарлага, үлдэгдэлд хяналт тавих.
5. Өдөр тутмын борлуулалт, кассын орлого, төлбөр тооцоонд хяналт тавих.
6. Бараа материалын тооллого хийх, тооцоо нийлэх, зөрүүг арилгах арга хэмжээ авах.
7. Ажилтнуудын цалин хөлс, НДШ, ХХОАТ-ын тооцоолол, тайланг хариуцах.
8. Санхүүгийн тайлан мэдээ, мөнгөн гүйлгээний мэдээллийг удирдлагад тогтмол танилцуулах.
9. Санхүүгийн баримт бичгийн бүрдэл, хадгалалт, бүртгэлийн үнэн зөв байдалд хяналт тавих.
10. Татвар, санхүүгийн хяналт шалгалтад шаардлагатай баримт, мэдээллийг бэлтгэх.
1. Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн.
2. Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай.
3. Ресторан, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллаж байсан бол давуу тал болно.
4. Санхүүгийн болон татварын бүх төрлийн тайланг бие даан гаргах чадвартай.
5. Нягтлан бодох бүртгэлийн программ дээр ажиллах чадвартай.
6. Dayansoft программ дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
7. Санхүүгийн тооцоолол хийх, дүн шинжилгээ хийх, тайлан мэдээ боловсруулах чадвартай.
8. Нягт нямбай, хариуцлагатай, ёс зүйтэй, ажлын зохион байгуулалт сайтай.
9. Багаар ажиллах, бусад нэгжийн ажилтнуудтай үр дүнтэй хамтран ажиллах чадвартай.
10. Ажлын ачаалал даах, хугацаанд нь ажлаа төлөвлөж гүйцэтгэх чадвартай.