Бүх ажлын зар

Удирдлага

Бүтэн цагийнОффис

5,500,000₮ - 6,000,000₮

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг1 CV илгээсэн50 өдрийн өмнө|Хугацаа дууссан

Гүйцэтгэх үүрэг

Хөрөнгө оруулалт хариуцсан захирал нь UB GROUP-ийн хөрөнгө оруулалтын бодлого, стратегийг боловсруулж, хэрэгжүүлэх, компанийн хөрөнгө оруулалт банк бусын үйл ажиллагааг хөгжүүлэх. Өдөр тутмын ажилд хөрөнгө оруулалтын боломжуудыг үнэлэх, шинэ эх сурвалжуудыг татах, due diligence хийх, санхүүгийн загварчлал хийх, эрсдэлийн шинжилгээ хийх, гүйцэтгэх удирдлагад хөрөнгө оруулалтын саналуудыг танилцуулах зэрэг ажлууд багтана. Тус албан тушаал нь стратегийн сэтгэлгээ, санхүүгийн гүнзгий мэдлэг, зах зээлийн талаарх ойлголт, мөн салбар хоорондын харилцааг зохицуулах удирдлагын чадварыг шаарддаг. • Компанийн хөрөнгө оруулалтын стратеги, бодлого боловсруулж, хөгжүүлэх, гүйцэтгэх удирдлагад танилцуулах • Хөрөнгө оруулалтын төслүүдийн санхүүгийн үнэлгээ, due diligence, эрсдэлийн шинжилгээ хийх • Портфолио удирдалт хийх, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг хянах, тайлагнах • Хамтрагч байгууллага, хөрөнгө оруулагчидтай харилцах, хэлэлцээр хийх • Зах зээлийн судалгаа хийх, салбарын чиг хандлагыг дагаж мөрдөх, шинэ боломжуудыг тодорхойло • Хөрөнгө оруулалтын гэрээ, баримт бичгүүдийг бэлтгэх, хянах, зөвшөөрөх • Санхүүгийн загвар боловсруулах, NPV, IRR, ROI зэрэг үзүүлэлтүүдийг тооцоолох • Хөрөнгө оруулалтын багийг бүрдүүлэх, зохион байгуулалтыг хийх

Шалгуур

• Хөрөнгө оруулалт, банк бус санхүүгийн чиглэлээр бакалавр зэрэгтэй • Санхүү, эдийн засгийн мэргэжилтэй, хөрөнгө оруулалт, бизнесийн үнэлгээний чиглэлээр удирдах албан тушаалд 5-7 жилийн туршлагатай, стратегийн түвшинд шийдвэр гаргах чадвартай байх. • Санхүү шинжилгээ, эрсдэлийн удирдлага, санхүүгийн тайлан шинжилгээ, банк санхүүгийн хуулийн мэдлэг, • Багийг зохион байгуулах, хөрөнгө оруулагчдийг татах, уулзалт томоохон арга хэмжээ, хурал зохион байгуулах туршлагатай • CFA зэрэгтэй бол давуу тал болно

Шаардлагатай ур чадвар

Багаар ажиллах
Хувийн сахилга бат
Дасан зохицох
Цагийн менежмент

Шаардлагатай хэлний мэдлэг

Англи хэл
Intermediate

Байгууллагын тухай

Давуу тал

Байгууллага доторх фитнесс заал
Оюутны сургалтын төлбөрийн дэмжлэг
Унааны хөнгөлөлт
Цалинтай чөлөө
Цалинтай баярын амралт
Уян хатан цагийн хуваарь
Өдрийн хоолны хөнгөлөлт
Компанийн амралт, аялал
Ажилтны автобус, унаа
Улирлын гүйцэтгэлийн урамшуулал