"Монгол Стар Дистрибюшин" ХХК нь Aquafresh, Kotex, OMO, Splat, Glade зэрэг дэлхийд танигдсан өргөн хэрэглээний брэндүүдийн бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд хөгжүүлж, түгээн борлуулдаг.
Бид брэндүүдийнхээ амжилтыг шинэ түвшинд гаргах, зах зээлийн боломжийг өсөлт болгон хувиргах стратегийн сэтгэлгээтэй, бүтээлч, манлайлагч удирдагч хайж байна.
🚀 Танд дараах боломжуудыг санал болгож байна.
• Дэлхийн брэндүүдийг удирд: Олон улсын нэр хүндтэй өргөн хэрэглээний брэндүүдийн Монгол дахь маркетингийн стратеги, өсөлтийг тодорхойлох;
• Олон улсын тавцанд ажилла: Дэлхийн үйлдвэрлэгчид, брэнд эзэмшигчидтэй шууд хамтран ажиллаж, олон улсын туршлага хуримтлуулах;
• Өөрчлөлтийг манлайл: Шинэ санаа, бүтээлч шийдэл, маркетингийн инновацыг бодит амжилт болгох;
• Бодит нөлөө үзүүл: Компанийн стратегийн шийдвэр гаргалтад оролцож, мэргэжлийн багийг удирдан хөгжүүлэх.
🎯 Таны гол зорилтууд:
• Маркетингийн стратеги боловсруулж, брэндүүдийн зах зээлд эзлэх хувь, өрсөлдөх чадвар, өсөлтийг нэмэгдүүлэх;
• Хэрэглэгч, зах зээл, өрсөлдөөний судалгаанд үндэслэн шинэ боломжийг нээж, хэрэгжүүлэх;
• Маркетингийн төсөв, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг удирдах;
• Олон улсын түншүүдтэй хамтын ажиллагааг хөгжүүлж, маркетингийн багийн гүйцэтгэл, бүтээмжийг манлайлах үндсэн чиг үүргийн хүрээнд ажиллана.
⭐ Бидний хайж буй ур чадварууд:
• Статистик, тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадвартай, стратегийн сэтгэлгээтэй;
• Манлайлах, баг удирдах, харилцаа болон хэлэлцээр хийх өндөр ур чадвартай;
Тавигдах шаардлага:
• Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй;
• Маркетингийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
• Маркетинг, бизнесийн удирдлага, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
MSD-д ажилласнаар таныг дараах боломж, дэмжлэгүүд хүлээж байна.
• Өсөх сэтгэлгээтэй, манлайлагч залуусаас бүрдсэн эерэг соёлтой, мэргэжлийн хамт олон,
• Ажлын "уян хатан цаг",
• Үр дүнд суурилсан, өрсөлдөхүйц цалин хөлс (Үндсэн цалин + KPI + бусад хангамж, урамшуулал),
• Эрүүл мэндийн бүрэн даатгал-д хамрагдах,
• Сар бүр компанийн бараа бүтээгдэхүүнээс авах эрх,
• Ажилтнуудын хамтын уур амьсгалыг дэмжсэн олон төсөл, хөтөлбөрт хамрагдах боломж,
Дэлхийн брэндүүдийн Монгол дахь ирээдүйг тодорхойлох дараагийн удирдагч нь та байж болно.