• Хариуцсан маркетингийн багийг удирдан чиглүүлж, ажил үүргийн хуваарилалт хийх, өдөр тутмын ажлын явцыг хянах
• Маркетингийн кампанит ажил, урамшуулал, бүтээгдэхүүний нээлт болон идэвхжүүлэлтийн үйл ажиллагааг төлөвлөхөөс эхлэн хэрэгжүүлэх хүртэлх бүх шатанд биечлэн оролцож гүйцэтгэх
• Хамтран ажилладаг брэнд, нийлүүлэгч байгууллагуудтай харилцаа холбоо тогтоож, хамтарсан маркетингийн кампанит ажил, сурталчилгаа болон идэвхжүүлэлтийн боломжуудыг хөгжүүлэх.
• Сошиал медиа контент, сурталчилгааны мессеж, бүтээлч шийдэл болон маркетингийн материалын агуулга, чанарт хяналт тавьж, дижитал болон уламжлалт маркетингийн сувгуудын уялдааг хангах.
• Маркетингийн төсөв, зардлыг төлөвлөн хянах, хэрэгжүүлсэн ажлын үр дүнг борлуулалтын үзүүлэлт болон KPI-тай харьцуулан үнэлж, цаашдын сайжруулалт хийх.
• Маркетинг, Бизнесийн удирдлага болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
• Баг удирдан зохион байгуулж, ажлын хуваарилалт хийх, багийн гишүүдийг чиглүүлэх, хамтран ажиллах чадвартай.
• Маркетингийн стратеги, төлөвлөгөө боловсруулахын зэрэгцээ өдөр тутмын маркетингийн ажлыг бие даан төлөвлөж, хэрэгжүүлэх чадвартай.
• Төсөв төлөвлөх, гүйцэтгэлд дүн шинжилгээ хийх, үр дүнг тооцож үнэлэх чадвартай.
• Харилцааны өндөр ур чадвартай, санаачилгатай, хариуцлагатай бөгөөд олон ажил зэрэг төлөвлөж, зохион байгуулах чадвартай.
Манай байгууллагыг сонгох шалтгаан:
• Уян хатан ажлын цагийн зохицуулалт
• Эрүүл мэндийн даатгал болон Амь насны даатгал
• Орон сууцны дэмжлэг хөтөлбөр- Орон сууцны хөнгөлөлттэй зээл
• Боловсролын дэмжлэг хөтөлбөр-100% хүртэлх магистр, докторын сургалтын тэтгэлэг
• Гэр бүлээрээ эрүүл агаарт хөтөлбөр- Бүрэн тохижилттой таун хаус зуслангийн байранд гэр бүлтэйгээ байрлах
• Технологитой өдөр бүр өсөх боломжийг бид олгоно.