• Банкны стратеги, бизнес төлөвлөгөөтэй уялдуулан маркетингийн бодлого, стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг удирдан зохион байгуулах;
• Банкны брэнд, нэр хүнд, имижийг нэмэгдүүлэх маркетинг, сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагааг удирдах;
• Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний маркетинг, борлуулалтыг дэмжих идэвхжүүлэлт, сурталчилгааны ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэх;
• Зах зээл, өрсөлдөгч, хэрэглэгчийн судалгаа, шинжилгээг зохион байгуулж, үр дүнд үндэслэн маркетингийн санал, шийдэл боловсруулах;
• Маркетингийн төсөв, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилт болон үр ашигт хяналт тавих;
• Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, ажилтнуудын ажлыг хуваарилах, гүйцэтгэлийг үнэлэх, багийн чадавхыг хөгжүүлэх;
• Банкны бусад нэгж болон гадаад, дотоодын хамтрагч байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх;
• Маркетингийн үйл ажиллагааны үр дүнг тайлагнах, сайжруулах санал боловсруулах, холбогдох дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангах.
• Бизнесийн удирдлага, маркетинг, эдийн засаг болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
• Маркетингийн чиглэлээр 5-аас доошгүй жил, удирдах албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай.
• Маркетингийн стратеги, брэнд менежмент, дижитал маркетингийн мэдлэг, туршлагатай.
• Баг удирдах, манлайлах, төлөвлөх, зохион байгуулах, шийдвэр гаргах чадвартай.
• Судалгаа, шинжилгээ хийх, төсөв төлөвлөх, тайлагнах чадвартай.
• Англи хэлний C1-ээс дээш түвшний мэдлэгтэй.
• Харилцааны өндөр ур чадвартай, бүтээлч, санаачилгатай, хариуцлагатай.
Банк санхүүнийн байгууллагад удирдах ажил хийж байсан туршлагатай бол давуу тал болно.