Бүх ажлын зар

Маркшейдер

Ээлжийн ажилОффис

4,000,000₮ - 4,500,000₮

Дорнод аймаг4 цагийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Ил уурхайн талбайд маркшейдрийн хэмжилт, зураглалын ажлыг төлөвлөн зохион байгуулах. • Уурхайн координатын сүлжээ, өндрийн тэмдэгтүүдийг тогтмол хянах. • Маркшейдрийн суурь цэг, хяналтын цэгүүдийн бүрэн бүтэн байдал, байрлал, өндрийг шалгах. • Уурхайн бүх төрлийн уулын ажлын гүйцэтгэлийг геодезийн хэмжилтийн үндсэн дээр тодорхойлох. • Уулын ажлын фронт, мөргөцөг, догол, траншей, зам болон бусад байгууламжийн бодит байршлыг хэмжих. • Уурхайн ажлын талбайн топографийн зураглалыг шинэчлэх. • Уулын ажлын ахицын хэмжилтийг тогтмол хийх. • Хэмжилтийн үр дүнг баталгаатай эх үүсвэрээс шалган баталгаажуулах. • Хэмжилтийн алдаа, зөрүүг илрүүлж, залруулах арга хэмжээ авах • Маркшейдрийн хэмжилтийн анхан шатны мэдээллийг стандартын дагуу хадгалах

Шалгуур

Боловсрол • Уул уурхайн маркшейдер, Геодези, маркшейдер, Уул уурхайн инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй Туршлага • Ил уурхайд маркшейдерээр 3 дээш жил ажилласан туршлагатай • Ил уурхайн олборлолтын процессын ойлголттой • Уурхайн хэмжилт, олборлолтын тооцоо хийж байсан туршлагатай Мэргэжлийн ур чадвар • GNSS RTK ашиглах • Total Station, ашиглах • Drone survey боловсруулах • Surpaс, Minelpan, AutoCAD/Civil 3D; Deswik зэрэг уурхайн программ • 3D surface боловсруулах • Volume calculation • Stockpile survey • Mine reconciliation Нэмэлт ур чадвар • Excel-ийн ахисан түвшний хэрэглээ • Техникийн тайлан боловсруулах • Англи хэлний техникийн материал унших чадвар • В ангиллын жолоо барих эрхтэй байх, хөдөө орон нутагт ажиллах боломжтой

Нэмэлт мэдээлэл

Тухайн ажлын байранд ажиллах ажилтныг Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах Бороо Гоулд ХХК-ийн уурхайн талбайд дадлагажуулна.

Шаардлагатай ур чадвар

Төсөв боловсруулах, төлөвлөх
Бичиг баримттай харьцах
Хэмжилтийн хэрэгсэл ашиглах
Уурхайн төлөвлөлт ба менежмент
Инженерийн Хэмжилт
Карьерын, Орд Газрын Хэмжилт

Байгууллагын тухай

Давуу тал

Хувийн эрүүл мэндийн даатгал
Амь насны даатгал
Гэнэтийн ослын даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Гашуудлын чөлөө, тэтгэмж
Өдрийн хоолны хөнгөлөлт
Чөлөөт хувцаслалт
Тав тухтай ажлын орчин
Албан хэрэглээний автомашин