Машин Механизмын Ашиглалт, Засварын Инженер

Түр ажил

4,500,000₮ - 5,000,000₮

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг21 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Машин механизмын хэвийн, найдвартай ажиллагаа, техникийн бэлэн байдлыг хангах • Өдөр тутмын үзлэг, оношилгоо, засвар үйлчилгээний төлөвлөгөө гаргах • Эвдрэл гэмтлийн шалтгааныг тодорхойлж, засварын ажлыг зохион байгуулах • Техникийн үзлэг, урьдчилан сэргийлэх засварын хуваарь боловсруулах • Сэлбэг хэрэгслийн хэрэгцээ, нөөцийг тооцох • Машин механизмын ашиглалт, шатахуун тослох материалын зарцуулалтад хяналт тавих • Жолооч, операторуудын техникийн ашиглалтын сахилга, зааварчилгааг хариуцах • Засварын бүртгэл, техник тус бүрийн түүх, паспорт, ашиглалтын мэдээллийг хөтлөх • Машин механизмын сул зогсолтыг бууруулах, ашиглалтын коэффициентийг нэмэгдүүлэх • Хөдөлмөрийн аюулгүй байдал, техникийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангах • Багийн гишүүдийн ажлын гүйцэтгэлд үнэлэлт өгөх • Засварын тайлан, мэдээллийг боловсруулах

Шалгуур

• Механик инженер, машин механизмын ашиглалт, авто инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролтой • Машин механизмын засвар, ашиглалтын чиглэлээр 3-аас дээш жилийн ажлын туршлагатай • Хүнд машин механизм, тусгай зориулалтын техник дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал • Дизель хөдөлгүүр, кроп, гидравлик, явах эд анги, цахилгааны системийн үндсэн мэдлэгтэй • Техникийн эвдрэл гэмтлийг оношлох, шалтгааныг тодорхойлох чадвартай • Засвар үйлчилгээний төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих чадвартай • Техникийн баримт бичиг, тайлан боловсруулах чадвартай • Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай • Хариуцлагатай, шуурхай шийдвэр гаргах чадвартай • Багаар ажиллах, жолооч, оператор болон засварын ажилтнуудыг зохион байгуулах чадвартай • Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх

Нэмэлт мэдээлэл

• Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх. • Гүйцэтгэлд суурилсан үр дүнгийн урамшуулал • Мэргэшсэн зэргийн нэмэгдэл • Жилийн цалинтай чөлөөний эрхүүд • Юнителын дараа төлбөрт утасны дугаар, хөнгөлөлт • Хоол, унааны нэмэгдэл • Жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах • “220К Wellness Center”-ийн үйлчилгээний 50%-ийн хөнгөлөлт (Бассейн, фитнес) • Мэргэжлийн сэтгэлзүйн зөвлөгөөг сар бүр тогтмол авах боломж • Урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих "Талархлын хуримтлал хөтөлбөр"-т хамрагдах • М-Mart сүлжээ дэлгүүр, Берлин зоог, Рамада зочид буудал, Иннжоё ресторан, GEOX брэнд гэх мэт хүнс, худалдаа үйлчилгээний 20 орчим салбараар хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрх • Хөдөлмөрийн тухай хууль болон компанийн дотоод журамд заасан бусад хангамж, дэмжлэг

Шаардлагатай ур чадвар

Багаар ажиллах
Шийдвэр гаргах
Автомашины оношилгоо
Автомашины мэдлэг
Авто технологи
Үйлдвэрлэлийн систем
Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн мэдлэг
Үйлдвэрийн технологи
Техникийн зураг боловсруулах
Автомашины эд ангийн мэдлэг

Удирдах баг

Түмэн-Өлзий Төмөрбаатар

Түмэн-Өлзий Төмөрбаатар

Гүйцэтгэх захирал

Байгууллагын тухай

Давуу тал

Сэтгэл зүйн эрүүл мэндийн дэмжлэг
Унааны хөнгөлөлт
Гар утасны төлбөр
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Цалинтай чөлөө
Зайнаас ажиллах
Менторшип хөтөлбөр
Ажилтны хүүхдийн цэцэрлэг
Өдрийн хоолны хөнгөлөлт
Ажилтны автобус, унаа