Математикийн Багш

Бүтэн цагийн

4,000,000₮ - 4,500,000₮

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг10 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Дунд болон ахлах ангийн сурагчдад математик хичээлийг чанартай заах • Сургалтын хөтөлбөр, нэгж хичээл, ээлжит хичээлийн төлөвлөгөө боловсруулах • Сурагчдын мэдлэг, чадвар, ахицыг тогтмол үнэлж дүн шинжилгээ хийх • Олимпиад, уралдаан тэмцээн, төсөлт ажил болон судалгааны үйл ажиллагаанд сурагчдыг бэлтгэх • Сурагч бүрийн онцлогт тохирсон ялгаатай сургалтын арга зүй хэрэгжүүлэх • Эцэг эх, асран хамгаалагчтай тогтмол хамтран ажиллах • Сургуулийн сургалтын чанар, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох • Анги удирдах болон сурагч хөгжлийн үйл ажиллагаанд хамтран ажиллах • Дижитал технологи ашиглан сургалтын үр дүнг сайжруулах • Багшийн ёс зүй, мэргэжлийн хөгжлийн стандартыг мөрдөн ажиллах

Шалгуур

Боловсрол • Математик багш, математикийн боловсрол эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй • Багшлах эрхтэй байх Туршлага • Ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдад математикийн хичээл зааж байсан 3 ба түүнээс дээш жилийн туршлагатай • Элсэлтийн ерөнхий шалгалт, олимпиад, ахисан түвшний сургалт бэлтгэж байсан туршлагатай бол давуу тал болно • Кембриджийн хөтөлбөр (Primary, Lower Secondary, IGCSE, AS/A Level)-ийн туршлагатай бол давуу тал болно Мэргэжлийн ур чадвар • Сурагч төвтэй, идэвхтэй сургалтын арга зүй эзэмшсэн • Математикийн онол, хэрэглээг ойлгомжтой тайлбарлах өндөр чадвартай • Сургалтын үнэлгээ боловсруулах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадвартай • Google Workspace, Microsoft 365, интерактив сургалтын платформ ашиглах чадвартай • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй бол давуу тал болно • Багаар ажиллах, харилцах, манлайлах ур чадвартай Хувь хүний шаардлага • Хүүхэдтэй ажиллах чин хүсэл сонирхолтой • Хариуцлагатай, ёс зүйтэй • Эерэг хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй • Өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх эрмэлзэлтэй • Сургуулийн үнэт зүйл, соёлыг эрхэмлэн ажиллах чадвартай.

Шаардлагатай ур чадвар

Багаар ажиллах
Цагийн менежмент
Харилцааны чадвар
Ёс зүйтэй
Хичээлийн хөтөлбөр боловсруулалт
Заах арга зүй

Байгууллагын тухай

Давуу тал

Тууштай, удаан ажилласны урамшуулал
Өдрийн хоолны хөнгөлөлт
Тав тухтай ажлын орчин