Механик инженер
Түр ажил
5,000,000₮ - 5,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Машин механизм, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний төлөвлөгөө, хуваарь боловсруулах;
• Төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх засварын ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
• Техник ашиглалтын байдал, техникийн бэлэн байдал, засварын ажлын явц, чанар болон техникийн шаардлагад хяналт тавих;
• Тоног төхөөрөмжийн эвдрэл, сул зогсолтын мэдээлэлд дүн шинжилгээ хийх;
• Засварын хугацаа, сэлбэг материал, хүн хүчний хэрэгцээг төлөвлөх;
• Засвар үйлчилгээ болон техник ашиглалтын тайлан, бүртгэл боловсруулах;
• Тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг сайжруулах санал, шийдэл боловсруулах.
Шалгуур
• Механик инженер, машин механизмын ашиглалт болон холбогдох мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
• Засвар төлөвлөлт, техник ашиглалтын чиглэлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай;
• Машин механизм, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний талаар мэргэжлийн мэдлэгтэй;
• Төлөвлөгөө, тайлан боловсруулах, тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадвартай;
• MS Excel болон холбогдох программ дээр ажиллах чадвартай;
• Хариуцлагатай, нягт нямбай, зохион байгуулалт сайтай.
Нэмэлт мэдээлэл
Зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцэж, шаардлага хангасан ажил горилогчтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно.
Шаардлагатай ур чадвар
Багаар ажиллах
Зохион байгуулах ур чадвар
Цахилгаан, механик систем
Механик системийн хяналт, шалгалт
Тайлан боловсруулах
Техник ашиглалт
Байгууллагын тухай
Давуу тал
Ажилтны автобус, унаа
Сарын гүйцэтгэлийн урамшуулал
