Уурхай дахь техник хангамж, сүлжээний дэд бүтцийг ашиглалт, засвар үйлчилгээ, хөгжүүлэлтийг хариуцна. Ажилтнуудын техникийн асуудлыг шийдвэрлэх, системийн найдвартай ажиллагааг хангах, мэдээллийн аюулгүй байдлыг хадгалах үүрэгтэй.
Өдөр тутмын үүрэгт компьютер, сервер, сүлжээний тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, програм хангамжийн суулгалт тохиргоо, мэдээллийн санг удирдах, нөөцлөлт хийх, техникийн дэмжлэг үзүүлэх зэрэг ажлууд багтана.
• Windows үйлдлийн системийн талаар сайн мэдлэгтэй, компьютер, принтер болон бусад оффисын төхөөрөмжийн гэмтлийг оношлох, засвар үйлчилгээ хийх чадвартай байх;
• Дотоод сүлжээ (LAN), сүлжээний свич (Switch), утасгүй Wi-Fi сүлжээний суурь мэдлэгтэй, сүлжээний гэмтлийг оношлох, засварлах чадвартай байх;
• Серверийн суурь ашиглалт, засвар үйлчилгээ болон серверийн өрөөний тогтмол үзлэг шалгалтын талаар мэдлэгтэй байх. Хяналтын камер (CCTV/IP камер), бичлэг хадгалах төхөөрөмж (NVR)-ийн системийн ашиглалт, засвар үйлчилгээ хийх чадвартай байх;
• Байгууллагын цахим шуудан, үүлэн cloud хадгалалт зэрэг оффисын системийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцах чадвартай байх;
• Хэрэглэгчийн бүртгэл, хандалтын эрх болон мэдээллийн аюулгүй байдлын үндсэн журмын талаар мэдлэгтэй байх;
• Уурхайн талбайд үүссэн төрөл бүрийн IT асуудлыг бие даан шийдвэрлэх, гэмтлийн шалтгааныг тодорхойлж, зохих шийдэл олох чадвартай байх;
• Монгол болон англи хэлээр унших, бичих, харилцах чадвартай байх.
• Microsoft Office программуудыг бүрэн эзэмшсэн, бүртгэл хөтлөх, тайлан мэдээ боловсруулах суурь чадвартай байх;
• Уурхайд 14/14 ээлжийн хуваарир ажиллах боломжтой, уурхайн ажлын орчинд дасан зохицох чадвартай, ачаалал даах чадвар сайтай байх;
• Харилцаа, хамтын ажиллагааны ур чадвартай, ажилдаа нягт нямбай, хариуцлагатай хандах;
• Хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.