Бүх ажлын зар

Механик шугам хоолойн ахлах инженер (Senior Mechanical & Piping Engineer)

Бүтэн цагийнОффис

7,000,000₮ - 7,500,000₮

Улаанбаатар хот1 цагийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

Ажлын байрны зорилго EPC гэрээний хүрээнд хэрэгжиж буй баяжуулах үйлдвэрийн төслийн инженерчлэл, худалдан авалт, угсралт болон ашиглалтад хүлээлгэн өгөх үе шатанд механик тоног төхөөрөмж, шугам хоолойн ажлын төлөвлөлт, хяналт, техникийн шийдлийг удирдан хэрэгжүүлэх. Гүйцэтгэх үндсэн үүрэг • Баяжуулах үйлдвэрийн механик болон шугам хоолойн зураг төсөл, техникийн шийдлийг хянах, баталгаажуулах • Механик шугам хоолойн багийг удирдлагаар хангах • P&ID, GA Drawing, Isometric Drawing, Layout зураг болон техникийн баримт бичгүүдийг хянах • Тоног төхөөрөмж, шугам хоолойн материалын тооцоо, техникийн үзүүлэлт боловсруулах • Гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч байгууллагуудын ажлын чанар, хугацаанд хяналт тавих • Угсралт, гидро туршилт, ашиглалтад оруулах ажлуудыг зохион байгуулах • Төслийн баг, харилцагч болон зөвлөх инженерүүдтэй хамтран ажиллах • ХАБЭА болон чанарын шаардлагын хэрэгжилтийг хангах • Ажлын тайлан боловсруулж төслийн удирдлагад танилцуулах

Шалгуур

• Механик инженер, Шугам хоолойн инженер эсвэл холбогдох мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй • Уул уурхай, баяжуулах үйлдвэр, боловсруулах үйлдвэр эсвэл аж үйлдвэрийн төслийн чиглэлээр 8-аас дээш жилийн ажлын туршлагатай • EPC/EPCM төслийн орчинд 3-аас дээш жилийн туршлагатай бол давуу тал болно • Мэргэшсэн инженерийн зэрэгтэй • AutoCAD, Plant 3D болон инженерийн зураг унших өндөр чадвартай • Piping Design, Static & Rotating Equipment-ийн талаар мэдлэгтэй • Англи хэлний бичгийн болон ярианы дунд түвшин ба түүнээс дээш мэдлэгтэй • Багаар ажиллах, манлайлах болон асуудал шийдвэрлэх өндөр ур чадвартай • Хөдөө орон нутагт төслийн талбайд ажиллах боломжтой

Нэмэлт мэдээлэл

• Томоохон баяжуулах үйлдвэрийн EPC төсөлд ажиллах боломж • Өрсөлдөхүйц цалин, урамшууллын систем • Мэргэжлийн өндөр түвшний багтай хамтран ажиллах орчин • Карьер хөгжлийн боломж Ажиллах байршил: Улаанбаатар хот/ Төслийн талбайд томилолтоор Ажлын төрөл: Бүтэн цагийн Нээлттэй орон тоо: 1 Анкет хүлээн авах хугацаа: 2026,10,30

Шаардлагатай ур чадвар

Багаар ажиллах
Аюулгүй байдалд анхаарал хандуулах
Удирдах, зохион байгуулах
AutoCAD
Худалдан авалт, ханган нийлүүлэлт
Чанарын хяналт
Механик инженерчлэлийн зарчмууд
Чанарын инженерчлэл

Байгууллагын тухай

Давуу тал

Хувийн эрүүл мэндийн даатгал
Гэнэтийн ослын даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Эцэг, эхийн чөлөө
Уян хатан цагийн хуваарь
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Мэргэжлийн гэрчилгээ авахад зориулагдсан дэмжлэг
Компанийн бэлэг
Тав тухтай ажлын орчин
Амттан, уух зүйлс
Албан хэрэглээний автомашин
Ажилтны автобус, унаа