• Уурхайн үйл ажиллагаанд ашиглагдаж буй хөдөлгөөнт техник, хүнд машин механизмын үзлэг, оношилгоо, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээг гүйцэтгэх;
• Техник, тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтлийг илрүүлэх, оношлох, засварлах;
• Үйлдвэрлэгчийн заавар, техникийн стандартын дагуу засвар үйлчилгээний ажлыг чанартай гүйцэтгэх;
• Техникийн хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, илэрсэн гэмтэл, доголдлыг шуурхай арилгах;
• Засвар үйлчилгээний явцад шаардлагатай сэлбэг, материалын хэрэгцээг тодорхойлох;
• ХАБЭА-н шаардлага, техникийн аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг чанд мөрдөн ажиллах;
• Удирдлагаас өгсөн ажил үүрэг, засвар үйлчилгээтэй холбоотой бусад ажлыг гүйцэтгэх.
• Механик инженер, авто механик, хүнд машин механизмын засвар болон холбогдох чиглэлээр мэргэжлийн боловсрол эзэмшсэн;
• Уул уурхайн хөдөлгөөнт техник, хүнд машин механизмын засвар үйлчилгээний чиглэлээр 1–2 ба түүнээс дээш жилийн туршлагатай;
• Хүнд машин механизмын техникийн үзлэг, оношилгоо, засвар үйлчилгээ хийх чадвартай;
• Diesel Engine (Дизель хөдөлгүүр), Hydraulic System (Гидравлик систем), Transmission (Хүч дамжуулах систем), Undercarriage (Явах эд анги)-ийн суурь мэдлэгтэй;
• Техникийн схем, засвар үйлчилгээний зааварчилгаа уншиж ойлгох чадвартай;
• ХАБЭА болон техникийн аюулгүй ажиллагааны шаардлагын мэдлэгтэй;
• Хариуцлагатай, багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай.
Анкетын шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой бид холбогдож, дараагийн шатны мэдээллийг хүргэх болно.