Бүх ажлын зар
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг|
47 өдрийн өмнө|Хугацаа дууссан
Метал Хийцийн Инженер
Түр ажилОффис
4,500,000₮ - 5,000,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Метал хийцийн зураг төсөл, техникийн шийдэл боловсруулах, хянах;
• Метал хийцийн үйлдвэрлэл, угсралтын ажлыг техникийн шаардлагын дагуу зохион байгуулах;
• Shop Drawing, Fabrication Drawing болон техникийн баримт бичиг боловсруулах, хянах;
• Материалын сонголт, тооцоо, материалын зарцуулалтад хяналт тавих;
• Метал хийцийн хэмжилт, тооцоо, материалын жагсаалт /BOM/ боловсруулах;
• Гагнуур, угсралт болон үйлдвэрлэлийн технологийн дарааллыг хянах;
• Техникийн зураг, стандарт, спецификацийн шаардлагын хэрэгжилтийг хангах;
• Үйлдвэрлэл болон талбайн угсралтын ажлын явцад техникийн хяналт тавих;
• Чанарын шаардлага, техникийн стандартын хэрэгжилтийг хангах;
• Талбайн инженер, гагнуурчин, үйлдвэрлэлийн ажилтнуудтай хамтран ажиллах;
• Захиалагч, зөвлөх болон төслийн багтай техникийн асуудлаар харилцах;
• Ажлын гүйцэтгэл, техникийн тайлан болон холбогдох баримт бичгийг боловсруулах;
• Ажлын цар хүрээ, хугацаа, материал болон хөдөлмөрийн нөөцийн төлөвлөлтөд оролцох.
Шалгуур
• Металл хийц, механик инженерчлэл, барилгын инженерчлэл болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Метал хийцийн зураг төсөл, үйлдвэрлэл, угсралтын чиглэлээр 3-аас дээш жилийн ажлын туршлагатай;
• Steel Structure / Metal Fabrication-ийн үйлдвэрлэл, угсралтын технологийн мэдлэгтэй;
• Техникийн зураг унших, боловсруулах чадвартай;
• AutoCAD болон инженерийн зураг төслийн программ дээр ажиллах чадвартай;
• Материалын тооцоо, BOM боловсруулах чадвартай;
• Гагнуурын технологи болон метал хийцийн үйлдвэрлэлийн үндсэн мэдлэгтэй;
• Техникийн стандарт, чанарын шаардлага мөрдөн ажиллах чадвартай;
• Англи хэлний техникийн мэдлэгтэй бол давуу тал болно;
• Уул уурхай, үйлдвэрийн тоног төхөөрөмж, Fixed Plant чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл
💡 БИД ТАНД
• Мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх, төсөл дээр ажиллах боломж;
• Тогтвортой ажлын байр;
• Өрсөлдөхүйц цалин, урамшууллын систем;
• Мэргэжлийн болон карьерын өсөлтийн боломж;
• Туршлага, ур чадварт нийцсэн цалин хөлсний нөхцөл;
• Мэргэжлийн багт ажиллах орчин санал болгож байна.
📍 АЖЛЫН БАЙРШИЛ
Улаанбаатар хот / төслийн талбай буюу хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх
👉 Таны инженерийн мэдлэг, туршлага бидний дараагийн төслийн амжилтын нэг хэсэг байж чадна.
Шаардлагатай ур чадвар
Багаар ажиллах
Дасан зохицох
Цагийн менежмент
Шаардлагатай хэлний мэдлэг
Англи хэл
Intermediate
Байгууллагын тухай

Стэйрвэй ХХК
Барилга, үл хөдлөх хөрөнгө · 3 дагагч · 51-200 employees · Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
Давуу тал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Цалинтай чөлөө
Уян хатан цагийн хуваарь
Зайнаас ажиллах
Компанийн бэлэг
Амттан, уух зүйлс