Бүх ажлын зар
Өмнөговь аймаг|
52 минутын өмнө

МЕТАЛЛУРГИЙН ИНЖЕНЕР
Ээлжийн ажилОффис
6,500,000₮ - 7,000,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Химийн бодисын хэрэглээ, зарцуулалтыг хянаж бүртгэх ба захиалгын тоо хэмжээ гаргах, агуулахтай үлдэгдэл тулгах.
• Металлургийн багийг хөгжүүлэх, ахлан чиглүүлж ажиллах. Шаардлагатай тохиолдолд үйлдвэрлэлийн бусад ажилчдад зааварчилгаа өгөх, удирдан ажиллах
• Металлургийн бүртгэл, тайлан хөтлөх. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн сарын, жилийн тайлан мэдээг бэлтгэж, тайлагнах. Жилийн төлөвлөгөөг гарган батлуулах.
• Технологийн нөхцөлийг хянах – Технологийн параметрүүд тодорхой, мөрдөгддөг байхад анхаарах.
• Үр бүтээлийг тасралтгүй сайжруулах – металлургийн үр бүтээлтэй байдлыг хангах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, зардлыг барих үүднээс сайжруулах зүйлсийг хайж олох
• Асуудал шийдвэрлэх – Технологийн параметрүүд, журам, тоног төхөөрөмж зэргийг өөрчлөх замаар тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх
• Үйлдвэрийн бүх шат дамжлагыг хянах, ашигт ажиллагааг хамгийн сайн байх нөхцөлийг бүрдүүлэх (Алт хайлах, адсорбци, десорбци, нүүрс сэргээх, урвалж найруулах)
• Хариуцсан ажлаа тус ажлын байрны тодорхойлолт, холбогдуулан хэрэгжүүлэх бодлого журмын болон удирдлагад өгсөн үүрэг даалгаврын дагуу хийж гүйцэтгэсэн
• Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх
• Боловсруулах үйлдвэрийн хэлтсийн технологийн өгөгдлүүдийг цуглуулж, металлургийн балансын гарцтай харьцуулах.
• Бусад нэмэлт ажил үүргийг шаардлагатай үед хийж гүйцэтгэх
Шалгуур
• Ашигт малтмал баяжуулалтын технологич болон металлурги, металл судлал чиглэлээр их, дээд сургууль төгссөн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
• Үйл ажиллагааны төлөвлөгөө болон ТЭЗҮ –г хийх мэдлэг чадвартай байх
• Алтны боловсруулалтад (десорбц, хайлуулалт) 5-с дээш жил ажилласан туршлагатай байх. Нуруулдан уусгалтад ажилласан бол сайн. Лаборатори, металлургийн туршилтын талаар мэдлэгтэй байх
• Бусадтай ярилцах болох харилцах үедээ өөрийгөө зөв тодорхой илэрхийлж, идэвхтэй сонсогч, албан бичгийг нягт нямбай өндөр түвшинд боловсруулж чаддаг байх. Мэдээллийг хуваалцдаг байх
• Багийн гишүүд болон хамт олонтойгоо үр ашигтай харилцааг бий болгож дэмжиж ажиллах. Зөрчилдөөнийг зүй зохистой шийдвэрлэж чаддаг байх
Нэмэлт мэдээлэл
Өмнөговь аймгийн, Мандал-Овоо суманд байрлах Алтны үндсэн ордын үйл ажиллагаа явагдаж байгаатай холбогдуулан 14/14 ээлжээр ажиллах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг эрхэмлэгч, өсөн дэвших хүсэл эрмэлзэл дүүрэн, эерэг хандлага, эрч хүчтэй та бүхнийг Үндэсний бүтээн байгуулагч хамт олны нэг хэсэг болон ажиллахыг урьж байна. Та манай багт нэгдсэнээр:
• Өрсөлдөхүйц цалин, урамшуулал;
• Тав тухтай хотхонд байрлана;
• Хөдөлмөрийн тухай хуулийн нөхцөл шаардлагыг бүрэн хангасан урт хугацааны тогтвортой, таатай ажлын байр;
• Өсөн дэвших, өөрийгөө хөгжүүлэх боломж, хүн бүрт нээлттэй бодлого;
• Ажилтан бүр гэнэтийн ослын даатгал хамрагдах зохицуулалт;
• Тогтвортой ажилласан ажилтанд /Банкны цалингийн болон байрны хөнгөлөлттэй зээлийн хүү/ зэрэг бусад төрлийн нэмэлт хангалт, хөнгөлөлтийн нөхцөл хүлээж байна.
Мандал ресурс ХХК-д ажил горилох хүсэлт гаргасан танд баярлалаа. Бид зөвхөн дараагийн шатны шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.
• Ажлын цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-18:00 /Тус цагаар холбогдоно уу/
Шаардлагатай ур чадвар
Цагийн менежмент
Манлайлал
Баяжуулах технологи
Аюулгүй ажиллагаа ба стандартууд
Аюулгүй ажиллагааны дүрэм, нийцэл
Удирдах баг

Нарангэрэл Б
Захиргаа, удирдлагын газрын захирал
Байгууллагын тухай
Давуу тал
Хувийн эрүүл мэндийн даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Тав тухтай ажлын орчин
Ажилтны автобус, унаа
