Бүх ажлын зар

Металлургич

Ээлжийн ажилОффис

6,000,000₮ - 6,500,000₮

Төв аймаг8 цагийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Металлургийн тооцоолол болон тайлан, бүтээгдэхүүний үр дүнг цуглуулж, гарцтай баланслах. • Урвалжийн журмын хэрэгжилт, ажлын дараалал болон журам боловсруулах, гүйцэтгэл болон урвалжийн журмын шаардлагыг мөрдөж буйг хянах, удирдан зохион байгуулах. • Лабораторийн үйл ажиллагаа, лабораторийн үйл ажиллагаа хэвийн үр ашигтай ажиллахад шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх удирдан зохион байгуулах, чанарын хяналт тавих. • Металлургийн туршилт судалгаа, үйлдвэрлэлийн процессыг үр ашигтай явуулахад шаардлагатай судалгаа, шинжилгээ хийх, үйл ажиллагааны нөхцөлүүдийг оновчлох мөн хэвийн бус үр дүнгийн шалтгааныг тодорхойлох. • Металлургын үр ашиг , бүтээгдхүүний гарцыг нэмэгдүүлэх зардлыг бууруулах зэрэг тасралтгүй сайжруулалтыг эрэлхийлж , хэрэгжүүлэх • Технологийн хяналт, технологийн параметрүүд нь шаардлагын дагуу зөв явагдаж байгаа эсэх, бүх боловсруулалтын хэсэгт мөрдөгдөж байгаа эсэхийг хянах. • Үйлдвэрлэлийн явцад үүссэн асуудлыг хурдан шийдвэрлэх , үндсэн шалтгааны дүн шинжилгээ хийхэд дэмжлэг үзүүлж үүний үр дүнд хийхдэх ажлуудыг хэрэгжүүлэх • Байнгын сайжруулалт, металлургийн үр ашиг, бүтээгдэхүүний гарцыг ихэсгэх болон зардлыг багасгах зэрэг сайжруулалт хөгжүүлэлтийг эрэлхийлэх. • Үйл ажиллагаа бүрийн цикл дэх хэмжигч багажуудыг хянах мөн төлөвлөгөө гаргах , баталгаажуулалт хийлгэх • Технологын параметрүүд нь шаардлагын дагуу зөв явагдаж байгаа эсэх , бүх боловсруулалтын хэсэгт мөрдөгдөж байгаа эсэхийг хянах • Металлургын төслүүдийг тодорхойлох , төлөвлөхөөс эхлээд хэрэгжүүлэх хүртэл удирдах • Баяжуулах үйлдвэрийн технологын дээж авах , бэлтгэх , боловсруулах , тайлагнах , зэрэг ажилуудад хяналт тавих • Шаардлагтай металлургын симуляцын програм хангамжыг ашиглан процесын хяналтанд туслах • Үйл ажиллагааны процессыг удирдлагуудад тайлагнах, сул зогсолт, асуудлууд болон алдааг цаг тухайд нь мэдээлэх • Аюулгүй ажиллагааны заавар зааварчилгаагаар хангах, химийн бодистой харьцах тал дээр түлхүү анхаарах. • Химийн бодистой харьцах, ашиглах, хадгалахтай холбоотой журмын хэрэгжилт – Ажлын дараалал болон шаардлагатай шинэ журам боловсруулах, гүйцэтгэл болон химийн бодистой харьцах, ашиглах, хадгалахтай холбоотой журмын хэрэгжилт, шаардлагыг мөрдөж буйг хянах, удирдан зохион байгуулах • Аюулгүй ажиллагааны менежментийн системийг даган мөрдөж ажиллах • Бусад нийтлэг чиг үүрэг буюу удирдлагаас оноосон үүрэг даалгаврууд • Лабораторийн үйл ажиллагааг хэвийн, үр ашигтай явуулахад шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлж, удирдан зохион байгуулах, чанарын хяналт тавих. Лабораторын тоног төхөөрөмжийн зохих мэдлэгтэй AAS , ICP гэх мэт • Технологийн туршилтуудыг хийж, оновчтой нөхцөлийг тодорхойлон үр дүнг тайлагнах. • Баяжуулах үйлдвэрийн технологийн дээж авах, бэлтгэх, боловсруулах, турших, технологийн туршилтын схем зохиох, тайлан бичих, боловсруулах, тайлагнах

Шалгуур

• Металлурги инженер, Баяжуулалт болон Химийн чигллээр бакалавр эсвэл магистрийн зэрэгтэй байх • Мэргэшсэн инженер зэрэгтэй бол давуу тал болно • 3 ба түүнээс жилийн ажлын туршлагатай байх, алтны уурхайн туршлагатай, салгалт болон хайлуулалт, нуруулдан уусгахын тодорхой мэдлэгтэй байх • Лаборатори болон металлургийн туршилт хийх чадамжтай байх • Алтны исэлдсэн хүдрийг уусган Боловсруулах чиглэлээр илтгэл тавьж байсан эсвэл дипломын ажил бичсэн болон тухайн чиглэлээр дадлагын ажил хийж байсан байх • Баримт бичиг боловсруулах чадвартай байх • Монгол улсад мөрдөгдөж буй дүрэм, стандарт, журам стандартыг сайтар мэддэг байх • Ажлын зураг унших, ажлын гүйцэтгэлийг ойлгон шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх чадвартай байх

Нэмэлт мэдээлэл

14/14 ростероор ажиллах боломжтой. (Цалин хөлсний бүрдэлд нэмэгдэл, нэмэгдэл хөлс, KPI урамшуулал орно) Алтгана ресурс ХХК-д ажил горилох хүсэлт гаргасан танд баярлалаа. Бид зөвхөн дараагийн шатны шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Шаардлагатай ур чадвар

Харилцааны чадвар
Хариуцлагатай
Тогтвор суурьшилтай
Баяжуулалт ба Металлурги
Ажилдаа Үнэнч

Байгууллагын тухай

Давуу тал

Гэнэтийн ослын даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Унааны хөнгөлөлт
Нийтийн тээврийн зардлын дэмжлэг
Өдрийн хоолны хөнгөлөлт
Компанийн бэлэг
Тав тухтай ажлын орчин
Амттан, уух зүйлс
Ажилд орох үеийн бэлэг
Албан хэрэглээний автомашин
Зогсоолын хангамж
Ажилтны автобус, унаа