Бүх ажлын зар
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг|
1 CV илгээсэн|
46 өдрийн өмнө|Хугацаа дууссан

"Мимг"-Төгсөгч Бэлтгэх Хөтөлбөр
Бүтэн цагийнОффис
4,000,000₮ - 4,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
Бид удирдах шатны чадварлаг боловсон хүчнээ их дээд сургуулиудын залуу төгсөгч нараас сонгон “Төгсөгчдийг Бэлтгэх Хөтөлбөр”-өөр шалгаруулж авдаг. Хөтөлбөрийн оролцогч нар дэлгүүрийн касс бичихээс эхлээд удирдах шатны менежер хүртэлх бүхий л ажлуудыг өндөр стандартын түвшинд гүйцэтгэж суралцахаас гадна худалдааны бизнесийг том зургаар нь болон үйл ажиллагааны түвшинд хослуулан ойлгож, шийдвэр гаргах чадвар эзэмшдэг. Мөн цаашид компанидаа карьераа амжилттай босгож, өсөн дэвжихэд шаардагдах манлайлал, багийн ажиллагаа зэрэг олон практик чадваруудыг бид сургадаг.
Хамрах хүрээ: Их дээд сургуулийн 3,4 дүгээр курсийн оюутан болон төгсөгчид оролцох боломжтой.
Шалгуур
• Их дээд сургуулийн голч дүн 3.0 ба түүнээс дээш байх.
• Хөтөлбөрт цаг заваа бүрэн зориулах боломжтой байх.
• Цаашид тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй байх.
• Өөрийгөө хөгжүүлж, тасралтгүй суралцах эрмэлзэлтэй байх.
Нэмэлт мэдээлэл
Монхангай группийн охин компаниудын нэг болох Миний дэлгүүр ХХК нь Монголдоо анхдагч Дискаунтер форматыг бизнестээ нэвтрүүлэн шинэ менежментээр ажиллаж байна. Миний дэлгүүрийн хамт олон нь байгууллагын үнэт зүйл болох ажилтнууддаа өрсөлдөхүйц цалин урамшуулал олгож, ая тухтай ажлын орчин нөхцөлөөр хангаж, эерэг хандлага, бүтээлч эрмэлзэл, мэдлэг, чадварыг дээшлүүлэх байнгын сургалт, арга хэмжээнд оролцох боломжоор ханган, өсөж дэвших бодлогыг эрхэмлэн ажилладаг Монгол улсын худалдааны салбарын манлайлагч компаниудын нэг билээ.
Шаардлагатай ур чадвар
Шийдвэр гаргах
Харилцааны чадвар
Манлайлал
Хэлэлцээр хийх
Стратегич сэтгэлгээ
Бизнесийн хөгжил
Санхүүгийн менежмент
Шаардлагатай хэлний мэдлэг
Англи хэл
Intermediate
Удирдах баг


Сүрэнхүүхэн Алгаа
Хүний нөөц, Захиргааны албаны дарга
Байгууллагын тухай
Давуу тал
Хувийн эрүүл мэндийн даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Ажилд орох үеийн урамшуулал
Унааны хөнгөлөлт
Гар утасны төлбөр
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Цалинтай чөлөө
Өвчний чөлөө
Эцэг, эхийн чөлөө
Уян хатан цагийн хуваарь
Хагас цагаар ажиллах
Ажлын байрны сургалт
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Ажил мэргэжлийн хөгжилд зориулагдсан төсөв
Мэргэжлийн гэрчилгээ авахад зориулагдсан дэмжлэг
Гадаад хэлний сургалтын дэмжлэг
Хүүхдийн сургалтын дэмжлэг
Гэнэтийн аюул, гамшиг тохиолдсон үед олгох дэмжлэг
Компанийн амралт, аялал
Ажилтан санал болгосны урамшуулал (шинэ ажилтан санал болгосны шагнал)
