• Ил болон далд уурхайн олборлолтын богино, дунд, урт хугацааны төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг удирдан зохион байгуулах
• Уурхайн стратеги төлөвлөлт, жилийн болон сарын уулын ажлын төлөвлөгөө, үйлдвэрлэлийн зорилт боловсруулах
• Уулын ажлын паспорт, уурхайн ажлын зураг төсөл, олборлолтын үе шатны дараалал боловсруулах, батлуулах
• Олборлолтын гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж, бүтээмж нэмэгдүүлэх, зардал бууруулах оновчтой шийдэл санал болгох
• Геологи, маркшейдер, ашиглалт, техник үйлчилгээний багуудын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах
• Уурхайн нөөц, хүдрийн чанар, олборлолтын төлөвлөгөөний биелэлтэд тогтмол хяналт тавих
• Удирдлагын багт үйлдвэрлэл, төлөвлөлтийн тайлан мэдээ боловсруулж танилцуулах
• Аюулгүй ажиллагаа, холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангах
• Төлөвлөлтийн инженерүүд болон техникийн ажилтнуудыг мэргэжлийн удирдлагаар хангаж хөгжүүлэх
• Уул уурхайн ашиглалт, уулын инженер чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
• Ил болон далд уурхайн төлөвлөлтийн чиглэлээр 5-аас дээш жилийн туршлагатай
• Төлөвлөлтийн баг удирдаж байсан туршлагатай бол давуу тал болно
• Surpac, Datamine, Micromine, MineSched, AutoCAD зэрэг мэргэжлийн программ дээр ахисан түвшинд ажиллах чадвартай
• Уурхайн олборлолтын төлөвлөлт, нөөцийн тооцоолол, үйлдвэрлэлийн шинжилгээ хийх мэдлэгтэй
• Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
• Манлайлах, шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх өндөр ур чадвартай
• Тайлан боловсруулах, танилцуулга хийх ур чадвартай
• Хөдөө орон нутагт ростероор ажиллах боломжтой
Зөвхөн ажлын байрны шаардлага хангасан ажил горилогчидтой холбогдох болно.