• Тээврийн болон паркийн оновчтой зохицуулалт: Дампуудын эргэлт, сул зогсолт, ачаа авалтын циклийг бодит цаг хугацаанд хянах, зохицуулах өндөр ур чадвартай байх.
• Удирдах арга барил: Инженерүүд, диспетчерүүд, засварын баг болон операторчдыг нэгдмэл зорилготойгоор чиглүүлж, сахилга батыг чанд сахиулах.
• Богино болон урт хугацааны тооцоолол хийх, техникийн бүтээмжийг цаг алдалгүй төлөвлөх байнгийн ажилгаатай байх дээр хяналт хийж ажиллах
• Аюулгүй байдал: Аюулгүй ажиллагааг чанд баримталж хөрс хуулалтын талбайн аюулгүй байдал, замын нөхцөл, үзэгдэх орчны хязгаарлагдмал орчинд эрсдэлгүй ажиллах стандартыг мөрдүүлэх чадвар.
• Техникийн саатал, цаг агаарын хүндрэл, замын нөхцөлөөс шалтгаалан үүссэн түгжрэл, сул зогсолтын үед богино хугацаанд зөв шийдвэр гаргаж, урсгалыг шуурхай сэргээх чадвар.
• Багийн удирдлага: Инженер техникийн ажилчид, ээлжийн дарга нартай холбоотой байж үйл ажиллагааг уялдуулан зохицуулж хариуцсан ажилчдыг тасралтгүй мэдээллээр хангах, удирдан зохицуулах.
• Өдөр тутмын техникийн гүйцэтгэл, түлшний зарцуулалт, дугуйны элэгдэл болон техникийн бүрэн бүтэн байдал биечлэн хяналт хийх чадвартай, бүтээмжийн тайланд дүн шинжилгээ хийж, алдагдлыг бууруулах дээр санал санаачлага гаргадаг байх.
• Мэргэжил: Уул уурхайн ашиглалтын инженер, уулын машин механизмын инженер эсвэл холбогдох инженерчлэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
• Салбарын туршлага: Тухайн ажлын байран дээр болон ээлжийн дарга, ахлах инженер эсвэл менежерийн албан тушаалд ажиллаж байсан бол давуу тал болно
• Техник зохицуулалтын туршлага: Дамп, Ковш, Экскаваторын ажиллагааны талаар дунд болон түүнээс дээш түвшний ашиглалтын мэдлэг ур чадвартай байх