Уулын мастер

Түр ажил

4,000,000₮ - 4,500,000₮

Өмнөговь аймаг10 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Ээлжийн нийт ажилтнуудад өдөр тутмын ажлын болон аюулгүй ажиллагааны наряд зааварчилгаа өгөх, удирдлагаар хангах, ажлын зааварчилгааг бүрэн гүйцэд, ойлгомжтойгоор авсан эсэхийг хянах, шалгах • Тухайн өдрийн ажлыг эхлэхийн өмнө хэрвээ шаардлагатай бол ажлын байрууд тус бүр дээр тоног төхөөрөмж болон ажилтны бэлэн байдлыг биечлэн шалгах, хэрвээ хангаагүй бол ажил эхлүүлэхийг хориглох, түдгэлзүүлэх • Тухайн өдөр гүйцэтгэх шаардлагатай ажлын эрсдэлийг үнэлж, үнэлгээг бичгээр үйлдэж, техникийн болон ажилтны аюулгүй ажиллагааг хангах • Уулын ажлын явцыг хянаж, техникийн оновчтой хуваарилалт хийх дээр Ашиглалтын инженер зөвлөх, мэргэжлийн туслалцаа үзүүлэх • Төлөвлөгөөт ажлын байрны нэгдсэн үзлэг шалгалтыг холбогдох ажилтнуудыг оролцуулан зохион байгуулах, захиалагч тал болон ХАБЭАБО-ны хэлтсээс ирүүлсэн ажлын байрны үзлэгийн дагуу хариу арга хэмжээ авч тайланг хүргүүлэх • Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг технологийн горим паспортын мөрдлөг болгон, өдөр тутмын ажилдаа хэвшүүлэх тал дээр анхааран ажиллах, хэрэгжүүлэх

Шалгуур

• Уулын инженер ба төлөвлөлтийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай • Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн • Уулын ажлын төлөвлөгөөний зураг унших чадвартай • Техникийн ажиллагааны гүнзгий мэдлэгтэй • Багаар ажиллах чадвартай байх • Ажилдаа идэвх санаачлагатай, зохион байгуулагч • Монгол улсын жолооны B, D ангиллын жолооны үнэмлэхтэй

Нэмэлт мэдээлэл

Шаардлагатай ур чадвар

Харилцааны чадвар
Зохион байгуулах ур чадвар
Тогтвортой
Уул уурхайн олборлолт
Үйл ажиллагааны менежмент
Төлөвлөлт
Аюулгүй ажиллагаа ба стандартууд
Сургалт, зааварчилгаа

Байгууллагын тухай

Давуу тал

Тав тухтай ажлын орчин
Өглөөний цай
Амттан, уух зүйлс
Албан хэрэглээний автомашин
Ажилтны автобус, унаа