Уулын мастер

Бүтэн цагийн

5,500,000₮ - 6,000,000₮

Хэнтий аймаг7 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Уулын ажлыг (хөрс хуулалт, олборлолт, ачилт, тээвэрлэлт, овоолго) батлагдсан төлөвлөгөө, зураг төслийн дагуу зохион байгуулж, удирдах • Бүтээлийн төлөвлөгөөний биелэлтийг хангаж, тоо хэмжээ, чанарын үзүүлэлтийг хянах • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА)-н дүрэм, журмын хэрэгжилтийг хангаж, ажилтнуудад ажлын өмнөх зааварчилгаа өгөх • Ажлын тайлан, бүтээлийн бүртгэл, ажил хүлээлцэх бүртгэлийг үнэн зөв хөтлөх • Ажилтнуудын ажлын сахилга, ур чадварыг хөгжүүлэх, багаар ажиллах уур амьсгалыг бүрдүүлэх • Уулын техникийн ажлын бүтээмж, ашиглалтын цагийг хянаж, эвдрэл гэмтлийг засварын албанд цаг тухайд нь мэдээлэн, сул зогсолтыг бууруулах • Хүдэр, хөрсний ялгарлыг геологи, маркшейдерийн албатай хамтран хянаж, хүдрийн шингэрэл, хаягдлыг багасгах • Маркшейдерийн хэмжилт, тэмдэглэгээний дагуу уулын ажил гүйцэтгэж байгаа эсэхийг шалгах • Осол, аваарын үед анхны тусламж, аврах ажлыг зохион байгуулж, онцгой байдлын төлөвлөгөөг мөрдүүлэх

Шалгуур

• Уул уурхайн ашиглалтын (эсвэл уул уурхайн) инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй • Уурхайд мэргэжлээрээ 2-оос доошгүй жил, үүнээс мастер/ахлах түвшинд ажилласан туршлагатай бол давуу тал болно • Ашигт малтмалын тухай хууль, Уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм, ХАБЭА-н холбогдох хууль тогтоомжийг сайн мэддэг • Уулын ажлын зураг, төлөвлөгөө уншиж ойлгох чадвартай • MS Office дээр чөлөөтэй ажилладаг; AutoCAD, Surpac, Deswik, Minesight зэрэг программ мэддэг бол давуу тал болно • Удирдан зохион байгуулах, шуурхай шийдвэр гаргах, харилцааны өндөр ур чадвартай • Ээлжийн горимоор, хээрийн нөхцөлд ажиллах боломжтой, эрүүл мэнд сайтай • Хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно • Жолооны үнэмлэхтэй (B ангилал) бол давуу тал болно

Нэмэлт мэдээлэл

Хариуцлагатай

Шаардлагатай ур чадвар

Харилцааны чадвар
Аюулгүй байдалд анхаарал тавих
Манлайлал
Зохион байгуулах ур чадвар
Хариуцлагатай
Тогтвортой
Төлөвлөлт
Аюулгүй ажиллагаа ба стандартууд
Аюулгүй байдлын стандарт
Техникийн мэдлэг

Байгууллагын тухай

Давуу тал

Хувийн эрүүл мэндийн даатгал
Компанийн амралт, аялал
Ажилтны автобус, унаа
Групп компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт