• Уурхайн операторуудын өдөр тутмын ажлыг Уулын инженерийн зааврийн дагуу удирдан зохион байгуулах
• Уулын ажлын төлөвлөгөө, графикийг боловсруулж хэрэгжүүлэх
• Уулын материал, нөөцийн хэмжээг тооцоолох
• Уул уурхайн тоног төхөөрөмжийн ажиллагааг хянах, засвар үйлчилгээг хийх
• Хөрс хуулалт, олборлолтын талбайд ажлын байрны эмх цэгц, ХАБЭА бодлого,журмыг чанд сахин биелүүлэх
• Уулын хэсгийн ажиллагсдын ажлын наръяад болон аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх
• Уулын ажлыг 7 хоног, сарын төлөвлөгөөний дагуу биелэлтэнд хүрч ажиллах
• Техникийн тодорхойлолт, стандартын дагуу ажиллах
• Уулын ажлын явагдаж буй хэсэгт мөргөцөг нурах, гулсах, хөрсний овоолго суулт, гулсалт өгөх зэрэгт ажиглалт хийж өөрчлөлтөд орсон тохиолдолд ажилчдад анхааруулж хөмсөг, далан болон тэмдэг тэмдэглэгээг ХАБЭА ажилтантай хамтран байрлуулах, шаардлагатай тохиололд хөдөлгөөнийг зогсоож аюулыг арилгасны дараа үргэлжлүүлэн хяналт тавьж ажиллах
• Хөөрс хуулалт, нүүрс олборлолтын техник болон Экска, Дамп, автосамосвалын ажлын бүтээлийг түлш зарцуулалттай тулган тэмдэглэх, шаарлагатай гэсэн тохиолдолд зураг авалт хийх
• Багийн гишүүдийн мэргэжлийн хөгжлийг дэмжих
• Уул уурхайн ашиглалтын инжнер мэргэжлээр төгссөн.
• Уулын мастераар 3-аас дээш жил ажилласан
• Хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах чадвартай
• Төлөвлөх, Удирдан зохион байгуулах, Ажлаа тайлагнах, Хариуцлага хүлээх чадвартай
• Удирдах, Удирдуулах ёс зүйтэй
• Мэргэжлийн шаардлагатай Хэрэглээний программ дээр ажиллах чадамжтай байх
• Уурхайн ХАБЭА-н тухай мэдлэгтэй, дүрэм журмыг чанд мөрдөн ажиллах
• Ажлын төлөвлөгөө, тоон мэдээллийг тооцоо судалгаатай, үнэн бодит боловсруулж, тайлагнах чадвартай байх
• Хөдөө орон нутагт 14/14 ээлжээр ажиллах боломжтой
• B, М ангилалын жолооны үнэмлэхтэй, механик машин барих чадвартай
• Эерэг зөв харилцаа хандлагатай байх,
• Хамт олны уур амьсгалыг эерэг зөв, оновчтой сахилга баттай удирдан манлайлж, зохион байгуулах
• Мэргэжлийн ёс зүйтэй, бие даасан үзэл бодолтой, бусдын нөлөөнд автдаггүй байх
• Өмнөговь аймгийн Ноён суманд байрлалтай нүүрний уурхай
• Манайх жилийн 4 улиралын турш тогтмол үйл ажиллагаатай нүүрсний уурхай. Таныг зорилго тэмүүлэл нэгдсэн найрсаг хамт олон хүлээж байна.
• Гүйцэтгэлийн урамшуулал олгоно.