• Нэрийн дэлгүүрүүдийн стратеги, бизнес төлөвлөгөө, жилийн борлуулалт болон үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтийг удирдах.
• Дэлгүүрийн менежер, худалдааны зөвлөхүүдийн ажлын гүйцэтгэл, бүтээмж, хариуцлагыг удирдах, KPI үзүүлэлт боловсруулах, хэрэгжилтийг үнэлэх.
• Борлуулалтын өсөлтийг хангах, хэрэглэгчийн тоо, худалдан авалтын давтамж болон дундаж худалдан авалтын үнийг нэмэгдүүлэх бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх.
• Бараа бүтээгдэхүүний татан авалт, нөөцийн төлөвлөлт, борлуулалтын эргэлт, өрөлт хураалт болон хадгалах хугацааны хяналтыг зохион байгуулах.
• Салбар дэлгүүр бүрийн орлого, зардал, ашигт ажиллагаанд дүн шинжилгээ хийж, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах.
• Борлуулалт, санхүү болон үйл ажиллагааны тайлан, дүн шинжилгээг тогтмол гаргаж, удирдлагад танилцуулах.
• Зах зээлийн эрэлт, хэрэглэгчийн байршил, өрсөлдөөний орчны судалгаа хийж, шинэ салбар дэлгүүр нээх боломжийг тодорхойлох, өргөжилтийн төслийг удирдах.
- Бизнесийн удирдлага, санхүү, эдийн засаг, маркетинг, худалдаа, менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
- Жижиглэн худалдаа, борлуулалт, үйлчилгээний салбарт 3-аас доошгүй жил, удирдах албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай.
- Олон салбар дэлгүүрийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, үр дүнтэй зохион байгуулах чадвартай.
- Борлуулалтын төлөвлөгөө, KPI, төсөв, тайлан боловсруулах, санхүүгийн болон үйл ажиллагааны дүн шинжилгээ хийх чадвартай.
- Баг бүрдүүлэх, удирдах, манлайлах, ажилтны гүйцэтгэлийг үнэлэх, хөгжүүлэх ур чадвартай.
- Стратегийн болон системтэй сэтгэлгээтэй, асуудлыг шийдвэрлэх, оновчтой шийдвэр гаргах чадвартай.
- Хурдтай, санаачилгатай, үр дүнд чиглэсэн, өндөр хариуцлагатай, зохион байгуулах чадвартай.
• Balance 4.5 брэнд нь нэрийн дэлгүүрүүдийнхээ сүлжээг өргөжүүлэх, борлуулалт болон ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанар, багийн бүтээмжийг шинэ түвшинд хүргэх зорилгоор Нэрийн дэлгүүр хариуцсан захирлыг ажилд урьж байна.
• Энэхүү албан тушаал нь компанийн нэрийн дэлгүүрүүдийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх, бизнесийн өсөлт, хөгжлийн бодлого тодорхойлох, үйл ажиллагааны үр ашиг, санхүүгийн гүйцэтгэлийг хариуцан ажиллах удирдах түвшний албан тушаал юм.