Нягтлан Бодогч /Хятад Хэлтэй/
Бүтэн цагийн
4,500,000₮ - 5,000,000₮
Гүйцэтгэх үүрэг
Компанийн бүртгэл тайланг НББОУС (IFRS) болон Санхүүгийн тайлагналын Нийтийн стандартын шаардлагад нийцүүлэн Монгол Улсын холбогдох хууль, дүрэм, журмын дагуу үнэн зөв, алдаагүй бүртгэж, тайлагнах үүргийг удирдлагын чиг үүргийн хүрээнд дэмжиж хамтран ажиллана.
• Компанийн өдөр тутмын санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу хөтлөх, системд оруулах.
• НӨАТ, ААНОАТ, НДШ болон бусад татварын тайлангуудыг хугацаанд нь үнэн зөв боловсруулж гаргах, баримт тулгах, шивэх.
• Тооцооны баримтуудыг шалгаж, баталгаажуулах, хөтлөх.
• Авлага, өглөг болон түр хугацааны бүртгэл, хяналтыг хариуцан ажиллах.
• Банк болон кассын харилцах дансны гүйлгээ, мөнгөн хөрөнгийн гүйцэтгэлд өдөр тутам хяналт тавих, тооцоо нийлэх.
• Харилцагч байгууллага, хувь хүмүүстэй тооцоо нийлэх, авлага болон өр төлбөрийн үлдэгдлийг хянах, холбогдох арга хэмжээ авах.
• Сар, улирал, жилийн эцсийн санхүүгийн тайлан болон удирдлагын тайлангуудыг бэлтгэн танилцуулах.
Шалгуур
• Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, их, дээд сургууль төгссөн байх
• Хятад хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх /заавал/
• Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх
• Smart accountant програм дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
• Microsoft хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх
• Санхүүгийн болон татварын хууль тогтоомж, стандарт, журмын талаар мэдлэгтэй байх.
Шаардлагатай ур чадвар
Цагийн менежмент
Харилцааны чадвар
Нууцлал хадгалах чадвар
Нягтлан бодох бүртгэл
НББ-ийн программ хангамж ашиглах
Санхүүгийн тайлангийн шинжилгээ
Тооцоолол хийх чадвар
Тайлан боловсруулах
Татварын бэлтгэл ажил
Санхүү, нягтлан бодох бүртгэл
