Өндөр Хүчдэл, Сэргээгдэх Эрчим Хүчний O&M Багийн Ахлах
Түр ажил
6,000,000₮ - 6,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
Төслийн чиглэл:
☀️ Нарны цахилгаан станц (PV)
🔋 Батарей хадгалалтын систем (BESS)
⚡ Microgrid
⛏️ Уул уурхайн шинэ төсөл
ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ
• Нарны цахилгаан станц, BESS, Microgrid болон өндөр хүчдэлийн тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний ажлыг удирдан зохион байгуулах
• Талбайн өдөр тутмын O&M үйл ажиллагаа болон ээлжийн хуваарийг төлөвлөх
• Тоног төхөөрөмжийн төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээг зохион байгуулах
• Аюулгүй ажиллагааны шаардлага, PTW (Permit to Work), LOTO болон үйлдлийн тасалбарын системийг хэрэгжүүлж, хяналт тавих
• SCADA болон хяналтын системийн ажиллагаанд хяналт тавих
• Сэлбэг хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжийн бүртгэл, нөөц болон засвар үйлчилгээний зардлыг хянах
• Төслийн захиалагч, цахилгаан сүлжээний оператор, ханган нийлүүлэгч болон орон нутгийн байгууллагуудтай мэргэжлийн түвшинд харилцах
• Осол, аваар болон онцгой нөхцөл үүссэн үед шуурхай арга хэмжээ авч, багийг удирдах
• O&M багийн ажилтнуудыг сонгон шалгаруулах, сургах, чиглүүлэх, ур чадварын үнэлгээ хийх
• Засвар үйлчилгээний тайлан, техникийн бүртгэл болон холбогдох баримт бичгийг хөтлөх
Шалгуур
• Цахилгааны инженер, цахилгаан эрчим хүчний чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролтой
• Өндөр хүчдэлийн тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний туршлагатай
• PV, BESS, Microgrid системийн ашиглалт, засвар үйлчилгээний мэдлэг, туршлагатай
• SCADA системийн талаар мэдлэгтэй
• Хөдөлмөрийн аюулгүй байдал, цахилгааны аюулгүй ажиллагааны шаардлагыг сайн мэддэг
• Инженер, техникийн багийг удирдаж ажилласан туршлагатай
• Техникийн асуудлыг хурдан тодорхойлж, шийдвэр гаргах чадвартай
• Алслагдсан уурхайн орчинд 14/14 ростероор ажиллах боломжтой
• Англи хэлний мэдлэгтэй бол давуу тал
• Харилцааны болон зохион байгуулах чадвар сайтай, хариуцлагатай байх
Нэмэлт мэдээлэл
✅ Шинээр хэрэгжиж буй төслийн O&M багийг өөрийн мэргэжлийн арга барилаар бүрдүүлж, удирдах боломж
✅ Нарны цахилгаан станц + BESS + Microgrid зэрэг шинэ технологийн системтэй ажиллах боломж
✅ 14/14 ростерийн хуваарь
💰 Цалин, урамшуулал: Туршлага, ур чадвараас хамааран тохиролцоно
Шаардлагатай ур чадвар
Өндөрт ажиллах аюулгүй ажиллах чадвар
Өндөр хүчдэлийн тоног төхөөрөмж
Техникийн баг удирдах
Сэргээгдэх эрчим хүчний систем
SCADA систем
Өндөрт ажиллах аюулгүй ажиллагааны мэдлэг
Нарны эрчим хүчний технологи
Нарны хавтангийн зураг төсөл, суурилуулалт
Байгууллагын тухай

“Сэкер Ресорсус Монголиа ХХК”
Барилга, үл хөдлөх хөрөнгө · 4 дагагч · 11-50 employees · Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
Давуу тал
Өдрийн хоолны хөнгөлөлт