Ашиглалтын инженер
Бүтэн цагийн
6,000,000₮ - 6,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Ил уурхайн олборлолтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх. Үүнд олборлолтын зохион байгуулалт, үйлдвэрлэлийн хуваарь, техник, тоног төхөөрөмжийн хуваарилалт болон холбогдох бусад үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах.
• Техник, эдийн засгийн үндэслэл, зардлын шинжилгээ, олборлолтын хүчин чадлын үнэлгээ хийх, төслийн шийдвэр гаргалтад шаардлагатай тооцоо, судалгаа, мэдээллээр хангах.
• Олборлолтын үйл ажиллагаанд хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам болон батлагдсан үйл ажиллагааны төлөвлөгөөний шаардлагыг хангуулан ажиллах.
• Геологийн инженер, маркшейдер инженер, металлургийн инженер болон холбогдох мэргэжлийн ажилтнуудтай хамтран ажиллаж, геологийн мэдээллийг олборлолтын стратеги, төлөвлөгөө болон үйл ажиллагаанд тусгах.
• Технологийн сайжруулалт, шинэчлэлийг хэрэгжүүлэх замаар олборлолтын зардлыг бууруулах, нөөцийн ашиглалтыг оновчлох, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээ боловсруулах, хэрэгжүүлэх.
• Тогтмол талбайн үзлэг, эрсдэлийн үнэлгээ, техникийн аудит хийх, олборлолтын үйл ажиллагааны явцад үүссэн асуудлыг тодорхойлон, шаардлагатай арга хэмжээ авч шийдвэрлэх.
• Техникийн тайлан, үйлдвэрлэлийн явцын мэдээ, мэдээлэл болон хууль тогтоомж, дүрэм, журамд нийцлийг хангах холбогдох баримт бичгийг боловсруулах, дотоод удирдлага болон эрх бүхий холбогдох байгууллагад хүргүүлэх.
• Мэргэжлийн анхан шатны инженерүүдэд техникийн зөвлөгөө, зааварчилгаа өгөх, талбайд ажиллаж буй гэрээт байгууллага, гүйцэтгэгчдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, ажлын гүйцэтгэлд хяналт тавих.
•
Шалгуур
• Уул уурхайн инженер болон холбогдох мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
• Ил уурхайн олборлолтын чиглэлээр 3–5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай байх. Өнгөт металлын төсөл дээр ажиллаж байсан бол давуу тал болно.
• Монгол Улсын уул уурхайн салбарын хууль тогтоомж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам болон байгаль орчны холбогдох шаардлагын талаар зохих мэдлэгтэй байх.
• Уул уурхайн төлөвлөлт, зураг төсөл боловсруулахад ашиглагддаг Surpac, Vulcan, Micromine, Minex зэрэг уул уурхайн программ хангамжийг эзэмшсэн байх.
• Геологи, геотехникийн мэдээллийг уншиж, ойлгон, олборлолтын төлөвлөлт болон шийдвэр гаргалтад ашиглах чадвартай байх.
• Асуудлыг шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх чадвар сайтай, олон үндэстэн, олон соёлын орчинд үр дүнтэй хамтран ажиллах чадвартай байх.
• Эрүүл мэндийн хувьд тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах, алслагдсан уурхайн талбайд ээлжийн болон тогтмол нөхцөлөөр ажиллах боломжтой байх.
Нэмэлт мэдээлэл
• Өдрийн цай, хоол
• Тухайн жилийн ажилласан сарын урамшуулалт цалин
• Утасны хөнгөлөлт
Шаардлагатай ур чадвар
Багаар ажиллах
Удирдах, зохион байгуулах
Аюулгүй ажиллагааг хангах
Дүн шинжилгээ хийх
Мэргэжлийн мэдлэг
Аюулгүй ажиллагаа ба эрсдэлийн менежмент
Компьютерын мэдлэг
Байгууллагын тухай
Давуу тал
Гэнэтийн ослын даатгал
Гар утасны төлбөр
Өдрийн хоолны хөнгөлөлт
