Ашиглалтын инженер
Бүтэн цагийн
6,000,000₮ - 6,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Кемпийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, өдөр тутмын ашиглалтад хяналт тавих;
• Цахилгаан, ус хангамж, бохир ус, халаалт, агааржуулалт болон бусад инженерийн системийн хэвийн ажиллагааг хянах;
• Кемпийн инженерийн тоног төхөөрөмжийн үзлэг, оношилгоо, урьдчилан сэргийлэх болон төлөвлөгөөт засвар үйлчилгээг зохион байгуулах;
• Тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтлийг шуурхай илрүүлж, засварлах арга хэмжээг авах, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллага, гэрээт гүйцэтгэгчтэй хамтран ажиллах;
• Кемпийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний бүртгэл хөтлөх;
• Засвар үйлчилгээний ажлын хэрэгцээ, сэлбэг хэрэгсэл, материалын тооцоо гаргаж, шаардлагатай захиалгыг төлөвлөх;
• Кемпийн инженерийн системийн өдөр тутмын үзүүлэлт, зарцуулалтад хяналт тавьж, зардлыг оновчтой байлгах;
• Гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч байгууллагын засвар, үйлчилгээний ажлын чанар, гүйцэтгэлд хяналт тавих;
• Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, галын аюулгүй байдал болон компанийн дотоод стандарт, журмыг мөрдөж ажиллах;
• Кемпийн тоног төхөөрөмж, барилга байгууламжийн эрсдэлийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ санал болгох;
• Удирдлагыг инженерийн системийн ашиглалт, засвар үйлчилгээний талаарх шаардлагатай мэдээлэл, тайлангаар хангах.
Шалгуур
• Механик, цахилгаан, дулаан хангамж, ус хангамж, барилга угсралт эсвэл холбогдох инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Инженерийн систем, барилга байгууламж, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр 10 ба түүнээс дээш жилийн туршлагатай;
• Кемп, уурхай, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол давуу тал;
• Цахилгаан, сантехник, халаалт, агааржуулалт зэрэг инженерийн системийн үндсэн мэдлэгтэй;
• Тоног төхөөрөмжийн гэмтэл, саатлыг оношлох, засвар үйлчилгээний ажлыг зохион байгуулах чадвартай;
• Техникийн баримт бичиг, схем, заавар уншиж ойлгох чадвартай;
• Excel болон MS Office-ийн хэрэглээний программуудыг ашиглах чадвартай;
• Тайлан мэдээ боловсруулах, бүртгэл хөтлөх чадвартай;
• Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон галын аюулгүй ажиллагааны мэдлэгтэй;
• Томилолтоор заримдаа явах боломжтой байх
• Багаар ажиллах, асуудлыг шуурхай шийдвэрлэх, хариуцлага хүлээх чадвартай.
Шаардлагатай ур чадвар
Багаар ажиллах
Харилцааны чадвар
Зохион байгуулах ур чадвар
Барилгын стандарт
Засвар үйлчилгээний менежмент
Эрсдэлийн үнэлгээ
Гэмтлийг олох, оношлох
Байгууллагын тухай

Говьхангайн Хөдөлмөр ХХК
Барилга, үл хөдлөх хөрөнгө · 3 дагагч · 501-1000 employees · Улаанбаатар хот
Давуу тал
Амь насны даатгал
Эрүүл мэнд дэмжих хөтөлбөр
Гэнэтийн ослын даатгал
Байгууллагын эмч, сувилагч
Байгууллага доторх фитнесс заал
Эцэг, эхийн чөлөө
Уян хатан цагийн хуваарь
Гашуудлын чөлөө, тэтгэмж
Өдрийн хоолны хөнгөлөлт
Тав тухтай ажлын орчин
Ажилтны автобус, унаа