Ашиглалтын инженер
Бүтэн цагийн
4,000,000₮ - 4,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Инженер техникийн ажилчдыг удирдан чиглүүлж, сургах.
• Урсгал болон их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн төлөвлөгөөг боловсруулах.
• Үйл ажиллагааны (OPEX) болон хөрөнгө оруулалтын (CAPEX) төсвийг зохиож, зардлын гүйцэтгэлд хяналт тавих.
• Зочид буудлын дотор засал, тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг шуурхай засварлах.
• Гаднаас үйлчилгээ үзүүлэгч гэрээт байгууллагуудын ажлын гүйцэтгэлийг стандартын дагуу хүлээн авах.
• Эрчим хүч, ус, дулааны хэрэглээнд хяналт тавьж, зардлыг оновчтой болгох (хэмнэлт гаргах). Шаардлагатай сэлбэг хэрэгсэл, материалын нөөцийг бүрдүүлж, захиалга өгөх.
• Монгол Улсын барилга, галын аюулгүй байдал, эрчим хүч болон ХАБЭА-н стандарт, хууль тогтоомжийг бүрэн мөрдүүлж, төрийн хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах.
Шалгуур
· Инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
· Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
· Техникийн зураг төсөл, бичиг баримт унших болон боловсруулах чадвартай байх
· AutoCAD болон MS Office-ийн программуудыг ахисан түвшинд эзэмшсэн байх.
· Хариуцлагатай, багийн ажиллагаа болон харилцааны ур чадвар сайтай, цаг ашиглалт (цагийн менежмент) сайтай байх.
Нэмэлт мэдээлэл
Зочлох үйлчилгээний салбартаа тэргүүлэгч, Монгол дахь олон улсын 5 одны зэрэглэлтэй анхны зочид буудал болох Кемпински Хаан Палас зочид буудалд нэгдсэнээр та дараах хөнгөлөлт, урамшууллыг авах боломжтой:
• Олон улсын өндөр зэрэглэлийн зочид буудлын стандарт, үйлчилгээний талаар тогтмол сургалтуудад хамрагдаж мэдлэг чадвараа дээшлүүлэх
• Дэлхий даяар байрлах Кемпински сүлжээ зочид буудлуудад хөнгөлөлттэй үнээр буудаллах
• Кемпински Хаан Палас зочид буудлын үйлчилгээг авахдаа хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх
• Үндсэн ажилтнууд жил бүр 13 дахь сарын цалинтай.
• Ажилчдын тогтмол үзлэг, хувийн эрүүл мэндийн даатгалтай.
• Ажилчдын өдөр, оройн хоол, унааны хөнгөлөлт.
Join Kempinski Hotel Khan Palace—Mongolia's premier international 5-star hotel—and unlock these exclusive perks:
• Global Standards Training: Elevate your career with world-class hospitality training.
• Worldwide Staff Rates: Enjoy discounted stays at Kempinski properties globally.
• Property Perks: Special employee discounts on hotel services.
• 13th-Month Salary: Annual bonus for permanent staff.
• Comprehensive Healthcare: Private health insurance and regular medical check-ups.
• Daily Support: Free meals (lunch and dinner) and transport allowances.
• To apply or for more information, please contact us at +976 9408 2324
Шаардлагатай ур чадвар
Багаар ажиллах
Дасан зохицох
Манлайлал
Зохион байгуулах ур чадвар
Төхөөрөмжийн шалгалт
Байгууллагын тухай

Жуулчин ХХК
Барилга, үл хөдлөх хөрөнгө · 1 дагагч · 201-500 employees · Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
Давуу тал
Хувийн эрүүл мэндийн даатгал
Байгууллагын эмч, сувилагч
Тэтгэврийн сангийн хуримтлал
Унааны хөнгөлөлт
Гар утасны төлбөр
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Сонирхлын клуб