Бүх ажлын зар

Ашиглалтын инженер

Бүтэн цагийнХолимог

6,000,000₮ - 7,000,000₮

Өмнөговь аймаг1 цагийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Уурхайн өдөр тутмын уулын ажлыг удирдан зохион байгуулна. Мөн дунд болон богино хугацааны уулын ажлын төлөвлөлт хийх • Уулын ажлыг технологийн дагуу явуулж, батлагдсан паспорт мөрдүүлэх, хяналт тавьж ажиллах • Техникийн операторууд болон уулын мастеруудын ажилд үнэлэлт дүгнэлт өгч сургаж дадлагажуулж ажиллах • Уурхайн техникийн цаг ашиглалтад анхаарч, сул зогсолт багатай ажиллахад хяналт тавьж ажиллах • Уулын хэсгийн ажилчдын ХАБЭА-н зааварчилгаа, өдөр тутмын ажлын нарядыг оновчтой хуваарилж уулын ажлыг удирдан зохион байгуулж уул ашиглах хэсгийн ажилчдын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж үнэлэлт дүгнэлт өгөх • Бусад ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргүүд

Шалгуур

• Уул уурхайн ашиглалтын технологи мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй • Уулын инженерээр 5-аас дээш жил ажиллаж байсан туршлагатай • AutoCad, Minex, Surpac программ дээр ажилладаг • Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн • Баримт бичиг боловсруулах чадвартай • Багаар ажиллах, сэтгэн бодох чадвартай • Анализ, дүн шинжилгээ хийх чадвартай • Хөдөө орон нутагт ээлжээр ажиллах боломжтой

Нэмэлт мэдээлэл

• Өмнөговь аймаг, Гурвантэс суманд байрлах хөрс хуулалт, нүүрс олборлолт, тээвэрлэлтийн компанид урьж байна.

Шаардлагатай ур чадвар

Багаар ажиллах болон удирдах ур чадвар
Манлайлал ба багийн зохион байгуулалт
Хариуцлагатай, найдвартай байдал
Уул уурхайн инженерчлэл

Байгууллагын тухай

Давуу тал

Гэнэтийн ослын даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Байгууллагын эмч, сувилагч
Ажилд орох үеийн урамшуулал
Унааны хөнгөлөлт
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Ажлын байрны сургалт
Өдрийн хоолны хөнгөлөлт
Компанийн бэлэг
Тав тухтай ажлын орчин
Өглөөний цай
Амттан, уух зүйлс
Албан хэрэглээний автомашин
Ажилтны автобус, унаа