• Дэд станц, дамжуулах шугам, тоноглолын ашиглалт, засвар үйлчилгээг холбогдох дүрэм журмын дагуу удирдан зохион байгуулах
• Тоноглолын ажиллагааны горим, ачаалалд хяналт тавьж, эрчим хүчний чанарын үзүүлэлтийг хэвийн хэмжээнд барих
• Ээлжит болон ээлжит бус үзлэг, шалгалт, хэмжилтийг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих
• Аваар, саатал, гэмтлийн шалтгааныг тодорхойлж, шуурхай мэдээлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах
• Сэлгэн залгалтын ажиллагааг журмын дагуу боловсруулж, баталгаажуулсны дараа гүйцэтгүүлэх
• Сэлбэг, тоног төхөөрөмжийн хангамж, нөөцийн бүрдүүлэлтийг төлөвлөх
• Ашиглалтын судалгаа, тооцоо хийж, сайжруулалтын санал боловсруулах
• Аюулгүй ажиллагааны менежментийн системийг мөрдөж, эрсдэлийг үнэлэн бууруулах
• Удирдлагаас өгсөн бусад үүрэг, даалгаврыг гүйцэтгэх
• Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй.
• Мэргэжил: Цахилгааны инженер
• Мэргэжилээрээ 7 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай.
• 110кВ буюу түүнээс дээш хүчдийн түвшинд ажиллах зөвшөөрөл бүхий ААД, ТАД зэрэгтэй байх
• Англи хэлний зохих түвшиний мэдлэгтэй.
• MS Office программ дээр чөлөөтэй ажилладаг байх.
• Багаар болон бие даан ажиллах, шийдвэр гаргах чадвартай.
• Ажлын гүйцэтгэл, тоон үзүүлэлтэд үндэслэн дүн шинжилгээ хийх, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт, шийдвэр гаргах чадвартай;
• Үнэнч шударга, зарчимч, хариуцлагатай
• Идэвхи санаачлагатай, шинийг санаачлах чадвартай
• Цаг баримталдаг, хувийн зохион байгуулалт сайтай