Үйл ажиллагааны менежер
Бүтэн цагийн
4,000,000₮ - 4,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
· Lounge, Café, биллиард, simulator үйл ажиллагааг нэгдсэн байдлаар удирдан зохион байгуулж, хэвийн, үр ашигтай ажиллагааг хангах;
· Ажилтнуудын бүтэц, ажлын хуваарь, үүрэг даалгавар, ирц, гүйцэтгэлийг зохион байгуулж, багийн үр бүтээмжийг хангах;
· Үйлчилгээний стандарт, хэрэглэгчийн сэтгэл ханамж, цэвэр цэмцгэр байдал болон аюулгүй ажиллагаанд хяналт тавих;
· Борлуулалт, орлого, кассын гүйлгээ, бараа материалын орлого зарлага, үлдэгдэлд хяналт тавих;
· Үйл ажиллагаа, борлуулалт, орлогын тайланг нэгтгэн боловсруулж, удирдлагад тогтмол танилцуулах;
· Борлуулалт, хэрэглэгчийн урсгал болон ашигт ажиллагааг нэмэгдүүлэх бизнесийн санал, санаачилга гаргаж хэрэгжүүлэх;
· Үйл ажиллагааны явцад гарсан асуудлыг шуурхай шийдвэрлэж, шаардлагатай асуудлыг удирдлагад мэдээлэх;
· Төвийн үйл ажиллагааг сайжруулах, хөгжүүлэх болон шинэ үйлчилгээ нэвтрүүлэхтэй холбоотой ажлыг зохион байгуулах.
Шалгуур
· Бизнесийн удирдлага, менежмент, үйлчилгээний менежмент болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролтой;
· Үйл ажиллагааны менежмент, үйлчилгээний байгууллага, худалдаа, ресторан/lounge эсвэл ижил төстэй чиглэлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай;
· Удирдах албан тушаалд 2-оос дээш жил ажилласан туршлагатай;
· Ажилтан, багийг удирдан зохион байгуулах, ажлын гүйцэтгэлд хяналт тавих чадвартай;
· Борлуулалт, орлого, зардал, бараа материалын хяналт, тайлагналын талаар ойлголттой;
· Хэрэглэгчийн үйлчилгээ, үйлчилгээний стандарт, асуудал шийдвэрлэх чадвартай;
· Тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тайлан боловсруулах, шийдвэр гаргах чадвартай;
· Хариуцлагатай, зохион байгуулалт сайтай, санаачилгатай, багаар ажиллах чадвартай;
· Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай;
· Уян хатан ажлын цагийн нөхцөлд ажиллах боломжтой.
Шаардлагатай ур чадвар
Шийдвэр гаргах
Цагийн менежмент
Харилцааны чадвар
Манлайлал
Удирдах, зохион байгуулах
Хариуцлагатай
Багийн менежмент
Харилцагчийн үйлчилгээ
Үйл ажиллагааны менежмент
Төслийн менежмент
Рестораны менежмент
Үйлчилгээний стандарт
Орлогын менежмент
Удирдах баг


Дельта Дельта
HR
Байгууллагын тухай
Давуу тал
Шүдний эмчилгээний даатгал
Нүдний эмчилгээний даатгал
Амь насны даатгал
Эрүүл мэнд дэмжих хөтөлбөр
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Гар утасны төлбөр
Шатахууны дэмжлэг
Эцэг, эхийн чөлөө
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Өдрийн хоолны хөнгөлөлт
Компанийн амралт, аялал
Сарын гүйцэтгэлийн урамшуулал
