• Өрөмдлөгийн ажлыг хэвийн, тасралтгүй явуулахад өрмийн операторт туслан ажиллах;
• Өрмийн штанг, хоолой, хошуу болон бусад багаж хэрэгслийг ажилд бэлтгэх, зөөвөрлөх, хураах;
• Өрмийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн өдөр тутмын үзлэг, цэвэрлэгээ, арчилгаанд оролцох;
• Өрөмдлөгийн явцад дээж, шлам болон холбогдох материалыг зааврын дагуу цуглуулах, ангилах, зөөвөрлөх;
• Өрөмдлөгийн талбайн эмх цэгц, цэвэрлэгээг тогтмол хангах;
• Ажлын байрны аюулгүй ажиллагааны заавар, технологийн горимыг чанд мөрдөх;
• Хувийн хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу тогтмол хэрэглэх;
• Тоног төхөөрөмжийн хэвийн бус ажиллагаа, эвдрэл гэмтэл болон аюултай нөхцөл илэрсэн тохиолдолд шууд удирдлагад мэдээлэх;
• Өрөмдлөгийн багийн өдөр тутмын бусад шаардлагатай ажилд дэмжлэг үзүүлэн ажиллах.
• Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой;
• Өрөмдлөг, уул уурхай, геологи болон техник тоног төхөөрөмжийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
• Биеийн хүчний ажил гүйцэтгэх чадвартай, эрүүл мэндийн хувьд ажлын шаардлага хангах;
• Техник, тоног төхөөрөмжтэй ажиллах сонирхолтой;
• ХАБЭА-н дүрэм, зааврыг чанд мөрдөх хариуцлагатай;
• Багаар ажиллах, бусдын заавар чиглэлийг зөв ойлгон хэрэгжүүлэх чадвартай;
• Ажилдаа нягт нямбай, сахилга баттай, хариуцлагатай;
• Ажлын ачаалал даах, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй.
✅ Хээрийн нөхцөлд 21 хоног ажиллаж, 7 хоног амрах ээлжийн хуваариар ажиллана.