• Төслийн барилга угсралт, механик, цахилгаан болон ханган нийлүүлэлтийн ажлын нэгдсэн төлөвлөгөө, хуваарийг Primavera P6, MS Project программ ашиглан боловсруулах, шинэчлэх;
• Төслийн ажлын явц, бодит гүйцэтгэлд хяналт тавьж, төлөвлөгөөний хэрэгжилт, хугацааны зөрүү, хоцролтын шалтгаанд дүн шинжилгээ хийх;
• Төслийн долоо хоног, сарын гүйцэтгэлийн тайлан, S-муруй болон холбогдох график, танилцуулгыг боловсруулах;
• Төслийн хугацаанд нөлөөлөх эрсдэл, чухал зам (Critical Path)-ыг тодорхойлж, болзошгүй хоцролтоос урьдчилан сэргийлэх, залруулах арга хэмжээний санал боловсруулах;
• Барилга угсралт, зураг төсөл, ханган нийлүүлэлт болон туслан гүйцэтгэгч байгууллагуудын ажлын хуваарийн уялдаа холбоог хангах;
• Төслийн удирдлагыг ажлын явц, гүйцэтгэл, хугацааны эрсдэлийн талаарх үнэн зөв мэдээлэл, тайлангаар хангах.
• Барилгын инженер, төслийн менежмент, механик эсвэл цахилгааны инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Барилга угсралт, аж үйлдвэрийн томоохон төсөлд төлөвлөлтийн инженерээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
• Primavera P6, MS Project программ дээр өндөр түвшинд ажиллах чадвартай;
• Төслийн төлөвлөлт, ажлын уялдаа, Critical Path Method (CPM), нөөцийн төлөвлөлтийн арга зүйн мэдлэгтэй;
• Барилга угсралтын технологи, ажлын дараалал, хөдөлмөрийн нормын талаар мэдлэгтэй;
• MS Excel программ дээр өгөгдөл боловсруулах, дүн шинжилгээ хийх, тайлан гаргах чадвартай;
• Асуудалд дүн шинжилгээ хийх, эрсдэлийг урьдчилан тодорхойлох, шийдвэрлэх санал боловсруулах чадвартай;
• Хариуцлагатай, нягт нямбай, хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах болон харилцааны ур чадвартай;
• Хөдөө орон нутагт ростер, томилолтын горимоор ажиллах боломжтой.