• Jenkins ба GitLab CI pipeline-уудыг хариуцаж, тогтмол сайжруулах (Java аппын build, байршуулалт).
• Pipeline-ын нийтлэг загвар, quality gate, аюулгүй байдлын шалгалтыг (код, container image, IaC) хөгжүүлж, мөрдүүлэх.
• GitLab болон container registry-г удирдах: шинэчлэх, нөөцлөх, хандах эрхийг зохицуулах.
• Kubernetes платформын өдөр тутмын ажиллагаа, нөөцлөлт, хандах эрхийг хариуцах.
• Дэд бүтцийг код хэлбэрээр (IaC) удирдаж, гараар хийдэг тохиргоог автоматжуулах; өөрчлөлтийг журмын дагуу хийж, баримтжуулах.
• Шинэ сервис үүсэхэд namespace, secret, ingress, мониторинг автоматаар бэлэн болдог стандарт зам (golden path) хэрэгжүүлэх.
• AI агенттай хамтран ажиллах: агентын бичсэн IaC, pipeline-ыг хянаж батлах, аюулгүй автоматжуулалтын стандарт тогтоох.
• Хөгжүүлэлтийн багуудад CI/CD-ийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх.
• On-call ээлжид оролцох.
• Jenkins эсвэл GitLab CI-аар pipeline бичиж, build, байршуулалтыг автоматжуулсан 2-оос доошгүй жилийн туршлагатай байх.
• Kubernetes кластерийн ажиллагааг production орчинд хариуцсан 1-ээс доошгүй жилийн туршлагатай байх.
• Linux систем удирдах, Docker ашиглах туршлагатай, сүлжээний суурь мэдлэгтэй байх.
• Bash, Python эсвэл Groovy хэлээр скрипт бичих, Git ашиглах чадвартай байх.
• Terraform, Ansible эсвэл ижил төрлийн IaC хэрэгсэл ашигласан туршлагатай байх.
• Мэдээллийн технологи, компьютерийн ухаан эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, эсвэл түүнтэй адилтгах практик туршлагатай байх.
• Англи хэлээр техникийн баримт бичиг уншиж ойлгох чадвартай байх.
• Бие даан асуудал шийдэх, ажлаа баримтжуулах, багаар ажиллах чадвартай байх.
Хөгжүүлэлтийн багуудын код production орчинд хурдан, найдвартай, аюулгүй хүрэх CI/CD-г хариуцаж, группийн Kubernetes платформын тогтвортой ажиллагааг хангаж IDP хэрэгжүүлнэ.
• ✅ Нэмэгдэл хангамж: Шатахуун+Утасны төлбөр+Бүтээгдэхүүн үйлчилгээний хөнгөлөлт+тав тухтай ажлын орчин
• Ажайл сэтгэлгээтэй, гал эрмэлзлэлтэй, найрсаг залуу хамт олон таныг хүлээж байна
• ⁉️Зөвхөн анкетын шатанд тэнцсэн ажил горилогчтой ажлын 10 хоногийн дотор холбогдож ярилцлагын товыг мэдэгдэнэ.