• Барилгын төсөл, талбайн хэрэгцээ шаардлагад үндэслэн худалдан авалтын төлөвлөгөө гаргах, захиалга зохион байгуулах;
• Бараа материал, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл болон ажил үйлчилгээний үнийн судалгаа хийх;
• Нийлүүлэгч сонгох, үнийн санал авах, харьцуулалт хийх, үнийн болон нийлүүлэлтийн нөхцөлөөр хэлцэл хийх;
• Худалдан авалтын гэрээ, захиалга, нэхэмжлэх болон холбогдох баримт бичгийг боловсруулах, бүрдүүлэх;
• Захиалсан бараа материалын чанар, тоо хэмжээ, нийлүүлэлтийн хугацаанд хяналт тавих;
• Барилгын талбай, инженер техникийн ажилтнууд болон агуулахтай уялдаа холбоотой ажиллах;
• Дотоодын болон шаардлагатай тохиолдолд гадаадын ханган нийлүүлэгчтэй харилцах;
• Худалдан авалтын төсөв, зардалд хяналт тавьж, зардал хэмнэх боломжийг судлах;
• Нийлүүлэгчийн мэдээллийн сан бүрдүүлэх, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх;
• Худалдан авалтын тайлан, судалгаа, тооцоог холбогдох удирдлагад тогтмол тайлагнах.
• Бизнесийн удирдлага, худалдаа, логистик, санхүү болон холбогдох чиглэлээр их, дээд сургууль төгссөн;
• Барилгын салбарт худалдан авалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай;
• Барилгын материал, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн нэр төрөл, хэрэглээний талаар мэдлэгтэй;
• Үнийн судалгаа хийх, харьцуулалт боловсруулах, хэлцэл хийх чадвартай;
• Нийлүүлэгчтэй харилцах, гэрээ болон худалдан авалтын баримт бичиг боловсруулах чадвартай;
• Microsoft Excel болон оффисын хэрэглээний программуудыг эзэмшсэн;
• Багаар ажиллах, харилцаа холбоо тогтоох, асуудал шийдвэрлэх чадвартай;
• Хариуцлагатай, нягт нямбай, шударга, зохион байгуулалт сайтай;
• Цаг хугацаанд нь ажлаа төлөвлөж, гүйцэтгэх чадвартай.
• Хятад хэлний мэдлэгтэй байх
• Нийлүүлэгч, үйлдвэрлэгчдийн өргөн хүрээний холбоо харилцаатай байх