Гүйцэтгэх үндсэн үүрэг
• Санхүүгийн программын хөгжүүлэлт, сайжруулалтыг төлөвлөж удирдах
• Харилцагчийн хэрэгцээг судалж, бизнес болон техникийн шаардлага болгон тодорхойлох
• Хөгжүүлэлтийн багт даалгавар өгч, гүйцэтгэл, чанарт хяналт тавих
• Шинэ функцийн эрэмбэ, төлөвлөгөө гаргаж, туршилт ба хүлээн авалтыг зохион байгуулах
• Бүтээгдэхүүний стратеги, тайланг удирдлагатай хамтран боловсруулах
Тавигдах шаардлага
• Санхүү, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага, МТ эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
• Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, бизнес анализ эсвэл төслийн удирдлагаар 3-аас дээш жил ажилласан
• Санхүү, нягтлан бодох бүртгэл, ERP системийн талаар ойлголттой
• Баг удирдах, төлөвлөх, баримт бичиг боловсруулах чадвартай
Давуу тал
• Санхүүгийн программ эсвэл ERP хөгжүүлэлт, нэвтрүүлэлтэд оролцож байсан
• Нягтлан бодогч, санхүүгийн шинжээч эсвэл бизнес аналитикчаар ажилласан
• Agile/Scrum аргачлалын мэдлэгтэй