Төслийн менежер

Бүтэн цагийн

5,000,000₮ - 5,500,000₮

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг3 CV илгээсэн19 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Төслийг эхлэлээс нь эхлээд хэрэгжилт, хаалт хүртэлх бүх үе шатанд бүрэн хариуцах. • Төслийн хамрах хүрээ, зорилго, гаралт (deliverable), гол үе шатууд, хамаарал, нөөц болон хугацааны төлөвлөгөөг тодорхойлох. • Төслийн дэлгэрэнгүй төлөвлөгөө, хэрэгжилтийн замын зураглал (roadmap)-ыг боловсруулж, тогтмол шинэчлэн хөтлөх. • Хамрах хүрээ, хуваарь, төсөв, чанар, бизнесийн үр дүнгийн хэрэгжилтийн явцыг хянах. • Бизнес болон технологийн нэгжүүдийн хоорондох хөндлөн огтлолын багуудын ажлыг уялдуулан зохицуулах. • Удирдах хороо, явцын хяналтын уулзалт, RAID бүртгэл, шийдвэрийн бүртгэл, хэрэгжүүлэх ажлын хяналт зэрэг төслийн засаглалын тогтолцоог бүрдүүлэх. • Дээд удирдлагад зориулсан товч, ойлгомжтой төслийн тайлан, хяналтын самбар (dashboard) бэлтгэх. • Төслийн эрсдэл, асуудал, хамаарал, өөрчлөлтийг илрүүлж, үнэлж, идэвхтэй удирдах. • Бизнесийн оролцогч талуудтай хамтран шаардлагыг судалж, баримтжуулж, эрэмбэлэх. • Гадны нэвтрүүлэлтийн түнш, технологийн ханган нийлүүлэгч, зөвлөх байгууллагуудын ажлыг зохицуулах. • Ханган нийлүүлэгчийн гаралт, гол үе шат, үйлчилгээний түвшний гэрээ (SLA), хамаарал, арилжааны амлалтын биелэлтэд хяналт тавих. • Тестлэлт, хэрэглэгчийн хүлээн авах шалгалт (UAT), нэвтрүүлэх бэлтгэл, ашиглалтад оруулах (go-live), тогтворжуулалт, үйл ажиллагаанд хүлээлгэн өгөх үе шатуудыг зохион байгуулах. • Төсөл төлөвлөснөөс хазайсан тохиолдолд залруулах арга хэмжээг эхлүүлж, удирдлагын оролцоо шаардсан шийдвэрийг цаг алдалгүй дээшлүүлэн танилцуулах.

Шалгуур

• Компьютерийн ухаан, инженерчлэл, бизнес, менежмент болон холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх. • Төсөл эсвэл хөтөлбөрийн удирдлагын чиглэлээр 5-аас дээш жил ажилласан туршлагатай, ялангуяа технологи, дижитал шилжилтийн салбарт ажилласан бол давуу тал болно. • Нарийн төвөгтэй, хөндлөн огтлолын технологийн төслүүдийг удирдаж байсан батлагдсан туршлагатай байх. • Програм хангамж хөгжүүлэлт болон технологийн нэвтрүүлэлтийн мөчлөгийн талаар сайн ойлголттой байх. • Гадны ханган нийлүүлэгч, нэвтрүүлэлтийн түнш байгууллагуудыг удирдаж ажилласан туршлагатай байх. • Agile, Scrum, Waterfall болон/эсвэл эдгээрийн хосолмол аргачлалын талаар гүнзгий мэдлэгтэй байх. • Төслийн төлөвлөлт, эрсдэлийн удирдлага, оролцогч талуудын удирдлага, удирдлагын түвшний тайлагналын чиглэлээр өндөр туршлагатай байх. Дараах шаардлагуудыг хангаж байвал давуу тал: • PMP, PRINCE2, PMI-ACP, Scrum болон түүнтэй дүйцэх мэргэшлийн гэрчилгээтэй байх. • Jira, Confluence хэрэглэж байсан туршлагатай байх. • SAP, Oracle, Microsoft Dynamics, Odoo зэрэг ERP платформтой ажиллаж байсан туршлагатай байх. • AWS, Azure болон бусад томоохон үүлэн платформын талаар мэдлэгтэй байх. • Дата, аналитик, хиймэл оюун ухаан (AI/GenAI)-ы төслүүдийг хэрэгжүүлж байсан туршлагатай байх. • Олон салбар компанитай бүлэг эсвэл холдинг компанийн орчинд ажиллаж байсан туршлагатай байх. • Нэгэн зэрэг хэд хэдэн төсөл, хөтөлбөрийг удирдаж байсан туршлагатай байх.

Нэмэлт мэдээлэл

• Сар бүр хоол, унааны нэмэгдэл, утасны хангамж • Хагас жилд болон жилийн эцэст нийт цалингийн хэмжээтэй тэнцэхүйц урамшуулал цалин • Сар бүр групп компанийн охин компаниудаас худалдан авалт хийх эрх /купон/ • Ажилтны хуримтлалын хөтөлбөр • Удаан жилийн нэмэгдэл 3 дахь жилээс сар бүр цалин дээр нэмэгдэнэ. • Групп компаниудаас хүүгүй зээл авах хөнгөлөлт • Сэтгэл зүйн эрүүл мэндийн зөвлөгөө авах үйлчилгээ • Жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг

Шаардлагатай ур чадвар

Харилцааны чадвар
Шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадвар
Гэрээний хэлэлцээр хийх чадвар
Дата инженеринг
Мэдээллийн технологи

Удирдах баг

Өрнөхжаргал Бадам

Өрнөхжаргал Бадам

Гүйцэтгэх захирал

Оюунчимэг Жамбалсүрэн

Оюунчимэг Жамбалсүрэн

Дэд захирал

Бат-Уянга Хасхүү

Бат-Уянга Хасхүү

Салбарын удирдлагын хэлтсийн дарга

Болд Батсайхан

Болд Батсайхан

Санхүүгийн албаны дарга

Одмаа Пүрэвдорж

Одмаа Пүрэвдорж

Мэдээлэл технологи, финтек хөгжүүлэлтийн хэлтсийн дарга

Ундраа Ширэндэв

Ундраа Ширэндэв

Ерөнхий нягтлан бодогч

Анударь Баасандорж

Анударь Баасандорж

Хүний нөөцийн албаны дарга

Байгууллагын тухай

Давуу тал

Сэтгэл зүйн эрүүл мэндийн дэмжлэг
Эрүүл мэнд дэмжих хөтөлбөр
Нийтийн тээврийн зардлын дэмжлэг
Жилийн эцсийн урамшуулал
Орон сууцны дэмжлэг
Гар утасны төлбөр
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Өвчний чөлөө
Эцэг, эхийн чөлөө
Зайнаас ажиллах
Сонирхлын клуб
Ажилтны хүүхдийн өрөө