Бүх ажлын зар
Гүйцэтгэх үүрэг
• Харилцагч болон компанийн бусад сувгаар ирсэн захиалга, төслийн хүсэлтийг хүлээн авч, шаардлага, мэдээллын бүрдлийг тодорхойлох;
• Захиалгын төрөл, хэмжээ, ажлын ачаалал, хугацаанд үндэслэн тавилгын дизайнеруудад ажил хуваарилах;
• Захиалга бүрийн ажлын төлөвлөгөө, гүйцэтгэх хугацааг тодорхойлж, хэрэгжилтийг эхнээс нь дуусах хүртэл хянах;
• Дизайнеруудын ажлын явц, хугацаа, гүйцэтгэлийг тогтмол хянаж, хоцрогдол болон эрсдэлийг урьдчилан илрүүлж зохицуулах;
• Харилцагчийн шаардлага, дизайнерын шийдэл болон холбогдох алба нэгжүүдийн мэдээллийн уялдаа холбоог хангах;
• Зураг төсөл, үнийн санал, материалын сонголт болон бусад шаардлагатай мэдээлэл хугацаандаа бэлтгэгдэж байгаа эсэхэд хяналт тавих;
• Захиалгын өөрчлөлт, нэмэлт шаардлагыг бүртгэж, холбогдох ажилтнуудад мэдээлэн гүйцэтгэлд тусгуулах;
• Төслийн явц, статус, хугацааны талаар удирдлагад тогтмол мэдээлж, захиалга бүрийн гүйцэтгэлийн бүртгэл, тайланг хөтлөх;
• Захиалгыг батлагдсан хугацаа, шаардлагын дагуу бүрэн дуусгаж, дараагийн шатанд шилжүүлэх/хүлээлгэн өгөх ажиллагааг зохион байгуулах.
Шалгуур
• Бизнесийн удирдлага, төслийн менежмент, интерьер дизайн, архитектур, үйлдвэрлэлийн менежмент болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Төсөл, захиалга, ажлын процесс зохицуулах чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал;
• Олон ажил, захиалгыг зэрэг төлөвлөж, эрэмбэлэн зохион байгуулах чадвартай;
• Ажлын хугацаа, гүйцэтгэлийг хянах, асуудлыг цаг тухайд нь илрүүлж шийдвэрлүүлэх чадвартай;
• Харилцагч болон дизайнер, борлуулалт, бусад алба нэгжтэй үр дүнтэй харилцах, зохицуулалт хийх чадвартай;
• Хариуцлагатай, нягт нямбай, зохион байгуулалт сайтай, үр дүнд чиглэсэн;
• MS Office болон төслийн/ажлын явцын бүртгэл, төлөвлөлтийн программууд дээр ажиллах чадвартай;
• Тавилга, интерьер дизайн, захиалгат тавилгын үйлдвэрлэлийн процессын талаар ойлголттой бол давуу тал.
Шаардлагатай ур чадвар
Багаар ажиллах
Цагийн менежмент
Харилцааны чадвар
Манлайлал
Хэлэлцээр хийх
Зохион байгуулах ур чадвар
Төлөвлөлт ба зорилгодоо хүрэх чадвар
Төсөв боловсруулах
Өгөгдлийн шинжилгээ хийх
Зах зээлийн судалгаа
Төслийн менежмент
Борлуулалтын стратеги
Байгууллагын тухай
Давуу тал
Өдрийн хоолны хөнгөлөлт
Тав тухтай ажлын орчин
Зогсоолын хангамж
Улирлын гүйцэтгэлийн урамшуулал
