• Шинэ болон хэрэгжиж буй төслүүдийн төлөвлөлт, зохион байгуулалт, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах;
• Төслийн ажлын төлөвлөгөө, төсөв, хугацаа, гүйцэтгэл, чанарын хяналтыг хэрэгжүүлэх;
• Олон улсын франчайз эзэмшигчид, гадаад болон дотоодын түнш байгууллагуудтай мэргэжлийн түвшинд харилцаж, хамтын ажиллагааг зохион байгуулах;
• Зураг төсөл, интерьер, барилга угсралт, тоног төхөөрөмж, тохижилт болон холбогдох бэлтгэл ажлуудыг уялдуулан удирдах;
• Төслийн оролцогч талуудын ажлын уялдаа, гэрээний хэрэгжилт, гүйцэтгэлийн явцад хяналт тавих;
• Төслийн эрсдэл, тулгамдсан асуудлыг урьдчилан тодорхойлж, шийдвэрлэх арга хэмжээг хэрэгжүүлэх;
• Удирдлагын багт төслийн явц, гүйцэтгэл, үр дүнг тогтмол тайлагнах;
• Төслийг батлагдсан стандарт, төсөв, хугацааны хүрээнд салбарын нээлтэд бүрэн бэлтгэж, үйл ажиллагааны багт хүлээлгэн өгөх.
• Төслийн удирдлага, Бизнесийн удирдлага, Инженер, Архитектур болон холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
• Төслийн удирдлагын чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан, томоохон төсөл бие даан удирдаж хэрэгжүүлсэн туршлагатай;
• Олон талын оролцогчтой, өндөр төсөвтэй төслийн төлөвлөлт, хэрэгжилт, хяналтыг удирдах чадвартай;
• Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй, Олон улсын түншүүдтэй мэргэжлийн түвшинд бие даан харилцах, хамтран ажиллах чадвартай;
• Төсөв, хугацаа, нөөц, гэрээний хэрэгжилт болон эрсдэлийн удирдлагын мэдлэг, туршлагатай;
• Удирдлагын багт мэргэжлийн түвшинд тайлагнах, танилцуулга хийх ур чадвартай;
• Шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх, олон ажлыг зэрэг удирдан зохион байгуулах чадвартай;
• Хариуцлага, ёс зүй, хувийн зохион байгуулалт, харилцааны өндөр ур чадвартай.
• Олон улсын нэр хүндтэй брэндүүдийн төслүүдийг удирдах;
• Мэргэжлийн өндөр түвшний олон улсын түншүүдтэй хамтран ажиллах;
• Компанийн өргөжилт, стратегийн ач холбогдол бүхий төслүүдэд бодит хувь нэмэр оруулах;
• Менежментийн багийн түвшинд ажиллах, мэргэжлийн хувьд өсөн хөгжих;
• Ур чадвар, туршлагад нийцсэн өрсөлдөхүйц цалин, урамшуулал.